Sugar

Зөв хүслийн ид шид

Sep 04, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Зөв хүслийн ид шид

Бидний хүсэл биелдэг. Ер нь үргэлж биелж байдаг. Ганцхан, хүслээ зөв  илэрхийлж чаддаггүй, эсвэл, хүсдэггүй учираас хүслээсээ эсрэг зүйлүүд өвчин, осол, азгүйтэлтэй учирч байдаг гэнэ. Хэн нэгэн, би, “зөвхөн сайн сайхныг л хүсдэг шүү дээ, өвчин, осол, бүтэлгүйтлийг хүсээгүй” гэж сөргөцөлдөх байх. Гэтэл, бид, энэ ертөнцийн бүх зүйл амьтай, бидний бодол сэтгэл амьд гэдэгт тэр бүр итгэхгүй явсаар л байдаг. Харин, ертөнц бидний бодлыг энергийн лугшилт маягаар хүлээн авч биелүүлж байдаг бөгөөд бидний хүслийг биелүүлснийхээ төлөө зөвхөн хайрыг л шаардаж байдаг бөгөөд хатуу чанга дүрэмтэй харилцан солилцоо явагдаж байдаг гэсэн үг аж. Мөн, ертөнц бидний чангаар хэлсэн үгс, тийм, үгүй гэх зүйлсийг ойлгодоггүй. Харин, "эерэг", “сөрөг”, “айдас”, “баяр баясгалан” гэх мэт сэтгэл хөдлөл, сэтгэл санааны байдлуудад зарцуулагдаж буй энергийн хэмжээгээр, тухайн энергийг хүсэл болгон хүлээн авдаг. Бид, зарим зүлйийг бодоод түүнээсээ айх тохиолдол байнга таардаг. Айдас нь, маш хүчтэй энергитэй, бодолд төрөөд өнгөрөх тэрхэн агшинг, ертөнц биелүүлэхээс өөр аргагүй, тушаал мэт хүлээн авахаар нөлөөлдөг. Тиймээс бодож буй зүйлсдээ анхаарах хэрэгтэй болдог. ”Хэцүү цаг үе болж байна, сайн ажилд орох боломжгүй байна, байр сууц авах хэцүү болж байна” гэх мэт сөрөг бодлууд тээх, гэр бүлийн хэрүүл маргаан болон өөрийн санаанд тааруулах гэж хүн амьтан харааж загинах, амьдралын янз бүрийн байдалд гомдоллох зэрэг нь, үргэлж таагүй зүйлээс сэрэмжлэхийн тулд хийгддэг ч айдсаас улбаатай байдаг тул, энэхүү айдас болгоомжлолын хүчээр хүчжин ертөнцөд, захиалга болон очдог. Өөрөөр хэлвэл, амьдралын хөтөлбөрөө ийнхүү өөрөө зохиочихдог. 

Энэ байдлаас, мөн буруу бодлоос салахын тулд, амьдралаасаа өнгөрсөн, одоо, ирээдүйтэй зууралдуулж, уяж байдаг ямар ч үр дүнгүй, “хэрэв” гэдэг үгийг авч хаях хэрэгтэй болдог гэнэ. Мөн, дараах асуултуудад шударгаар хариулах нь зорилгоо тодорхойлоход тань тусалдаг.
-Та, яг юу хүсч байна?
-Эв эе, аз жаргалтай амьдрахад тань юу түлхэц болох вэ?
-Хэрэв танд шидэт дохиур байвал юу хүсэх вэ?
-Баяр баясгалантай ирээдүйгээ хэрхэн төсөөлөх вэ?
-Та юу мөрөөдөж байна?
-Жилийн дараа ямар байхыг хүсч байна?
Хариулт тань, мэдээж таны хүсэл багтсан сайхан зүйлс байгаа. Энэхүү хариултуудаа үргэлж бодож, хүсэл болгон илгээгээрэй.
Мөн таны хүслийг ертөнц биелүүлэхдээ, сэтгэл доторхи хайраар тань сольдогийг бүү мартаарай. Энэ нь, гэр бүл, амьтан, ажил мэргэжил, дуртай зүйл гэх мэт бүхий л зүйлсийг хайрлах хайр юм. Мөн талархал дүүрэн амьдрахаа мартав. Амьдарч буй амьдралдаа, хүслийг тань биелүүлдэг ертөнц, Бурхан, сахиус, энэ хорвоод төрүүлсэн эх, эцэгтээ ер нь, таатай сайхан санагддаг бүх зүйлстээ талархаж байгаарай.
Зарим нэг, хүнд бэрх амьдралаас болж итгэл сэтгэлээ гээчихсэн, итгэл үнэмшилгүй болчихсон, талархах зүйл олдохгүй, сэтгэл санаа нь гундуухан байгаа хүмүүс, ямар нэг жижиг зүйл, жишээ нь, зүгээр газар дээр хэвтэх жижигхэн чулууг аваад хайрлачихад, хайрлах сэтгэл сэргэдэг. Жижигхэн ч бай таатай зүйл тохиолдоход, түүндээ талархчихаад, инээмсэглэх бүртээ түүнээ илчихээд байхад гайхалтай үр дүнтэй сэтгэл засал болдог байна.
Мөн эерэг бодолтой байж сурахын тулд, маркетингийн мэргэжилтэнүүдийн компаниа хөгжүүлэхийн тулд боловсруулдаг төлөвлөгөөнөөс жишээ авч болно. Энэ төлөвлөгөөнд компаниараа итгэж байхад амжилт гарцаагүй ирж байдаг, гайхалтай үр дүнтэй үйлчлэлтэй зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс, өөрийн амьдралдаа уйтгар, уй гуниг байх зайгүй, амьдралаа зөвхөн сайн сайхан байхаар бодож сураарай. Өөрийгөө, амьдрал тань зөвхөн таны сэтгэл санаанаас шалтгаалдаг ид шидтэн гэж хүлээж аваарай. Та бол, өөрийнхөө хувь заяаны хүчирхэг эзэн нь бөгөөд амьдрал тань, таны гарт байгаа...

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 04, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa