Sugar

Дэлхийн нэртэй удирдагчидын хэлсэн, нийт хүмүүсийн сэтгэлийг хөндөж байдаг бодол төрүүлэм үгс.

Jul 04, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Ухаантай хүмүүс өөрийн алдаан дээр суралцдаг, харин цэцэн мэргэн оюун бусдын алдаан дээрээс суралцдаг гэж үздэг. Дараах агуу удирдагчидын хэлсэн үгс, утга санааг нь ойлгож сэтгэлдээ буулган авбал, амьдралын зарим алдаануудаас сэргийлэхэд тустай бөгөөд эдгээр үгс, бидэнд бүгдэд маань зориулагдсан, хамгийн гол нь, хэлэхийг хүссэн зүйлийг нь ойлгох, бодол оюундаа тээх нь хамгаас  чухал биз ээ.

Джон Кеннеди

“Эх орон чинь чиний төлөө юу хийв гэж бүү асуу, харин чи эх орныхоо төлөө юу хийв гэж асуух нь хамгаас зөв”

Стив Джобс

“Таны цаг хугацаа хэзээд хязгаарлагдмал, дуусна гэдгийг ойлгож, бусдын хүсэл сонирхол, бодлоор амьдрахад цаг хугацаагаа бүү зарцуул. Дотоод сэтгэхүйгээ бусдын сэтгэдэл, яриа хөөрөө, үзэл бодлын тулгалтаас хамгаалж бай. Хамгийн гол чухал зүйл бол өөрийнхөө зүрх сэтгэл, зөн совингоо дагах. Эдгээр мэдрэмж яагаад ч юм, хэн болох, юу хийх гээд байгааг тань мэдэж байдаг юм.”

Авраам Линкольн

“Бид амьд ахуй цагтаа, өвөг дээдсийнхээ урд нь, биднээс өмнө эхлүүлсэн, зүтгэсэн үйл хэргийг үргэлжлүүлэх, үр дүнтэй гүйцэтгэж төгсгөхөд өөрсдийгөө зориулах хэрэгтэй. Улс орон болоод хувь хүн дээр ч энэ асуудал, амьдралынх нь утга учир болох ёстой. Бид зөвөөр үргэлжлүүлж, зөв үйлсийг өвлүүлэх үүрэгтэй.”

Индира Ганди

“Миний өвөө надад нэг удаа, хүмүүс, ажилладаг эсвэл ажлын үр дүнг хардаг гэж хоёр хуваагддаг, гэснээ, намайг өрсөлдөгч цөөнтэй байдаг учираас эхний бүлэг хүмүүсийн эгнээнд байхыг зөвлөсөн. Би үргэлж энэ зөвлөгөөг санаж, ажиллахыг чухалчилж явдаг.”
Эдгээр хүмүүсийн адил, танд ч мөн түүхэнд нэрээ үлдээх боломж бий. Таны давтагдашгүй оюунд төрсөн, амьдралын туршлага, оюуны тань бүтээл болсон, бодол төрүүлсэн үгс ирээдүй хойч үеийнхэндээ урам зориг төрүүлэх үгс болон үлдэх болтугай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jul 04, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa