Sugar

Жижиг сажиг зүйлсэд бухимдах үедээ, дараах зүйлийг бодоорой

Oct 31, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

2001 оны 9 сарын 11 –ний, дэлхийг донсолгосон аймшигт халдлага 3000-д хүний амийг авч одсоныг мэдэхгүй хүн үгүй билээ. Тэр өдөр, хоёр ихэр цамхагт, бидний амьдралд үргэлж тохиолдож байдаг, бухимдуулдаг жижиг сажиг зүйлсээс болж ажилаасаа хоцорсон, мөн  ажилдаа ирээгүй хүмүүс байгаагүй, тэгсэндээ ч амь нь аврагдсан гэдэг...

Нэгэн компанийн захирал, хүүгээ анх удаа цэцэрлэгт нь хүргэх болсноор ажилдаа хоцорсноор, амьд үлдсэн
Хэн нэгэн нь, сэрүүлэг нь дуугараагүйгээс, амьд үлдсэн
Хэн нэгэн нь машины түгжрээнд зогсож, ийм зүйл болно гэж бодоогүй бухимдан хараал урсгаж байгаад, амьд үлдсэн
Хэн нэгнийх нь машин нь асаж өгөхгүй, амьд үлдсэн
Нэг эмэгтэй, кафе дотор өглөөний кофегоо даашинзан дээрээ асгачихаад, буцаж гэртээ хувцасаа солих гэж ороод, амьд үлдсэн
Нэгнийх нь хүүхэд уйлж, уурлуулан гэрээс нь цаг тухайд нь гаргахгүй хоцроосноос, амьд үлдсэн
Хэн нэгнийг нь гарах гэж байхад нь утас дуугарч бухимдан, цаг тухайдаа гарч чадаагүйгээс амьд үлдсэн
Хөл нь холгосноос гутлаа солих гэж буцаад амьд үлдсэн гэж, амьд үлдсэн хүмүүс ярьцгаасан байдаг
Үүнийг бичихдээ, ажилдаа хоцрохыг уриалаагүй юм. Харин, бухимдал төрүүлсэн жижиг сажиг зүйл дээр уурлаж уцаарлахгүй байхыг, аливаад бодолтой хандахыг хүссэн юм. Эдгээр, өдөр тутмын жижиг сажиг зүйлс учиртай байдаг гэж үзэх нь ч бий. Санамсаргүй зүйл болдоггүй гэдэг, магадгүй таагдашгүй нэгэн зүйл биднийг хамгаалж байдаг ч юм билүү... бодол сэтгэлд тань үлдээе. Мөн, ямар ч асуудал, бухимдлаар шийдэгддэггүй болохыг энэ дашрамд сануулах нь зүйтэй болов уу.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Oct 31, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.