Sugar

Замын саад /сургамж/

Jan 14, 2017 - by Nomin

Зөвлөгөө

Замын саад /сургамж/

Эрт урд цагт нэгэн хаан өөрийн албатуудаа дуудан ордны өмнүүр өнгөрдөг зам дээр голд нь, асар том гөлгөр чулууг авч ирж байрлуулахыг зарлигджээ. Албатууд нь, ямар ч ашиггүй зүйл юунд хийлгэнэ, гэж бухимдаж бачимдсан ч арай чамай чирч авчиран тавьжээ. Ингээд энэ чулуунд хэн яаж хандахыг ажиглахаар, хаан ойролцоохон нуугдан суужээ. Уг зам нь олон замын бэлчир газар тул олон хүмүүс явж өнгөрөх газар байлаа. Удсан ч үгүй, түүгээр өнгөрч буй хүмүүс, хааныг, зарц нараараа чулууг замаас холдуулчихгүй яасан юм бол, өмнөх замаа чөлөөтэй байлгахгүй гэх мэтээр хамаг муу үгээр хараан өнгөрч байх юм гэнэ. Тэдний хэн нь ч чулууг хөдөлгөхийг, хамтдаа зайлуулахыг оролдохгүй байв. Тэгтэл, тарьсан ногоогоо зарахаар яваа нэг ядуу тариачин ирснээ, нөгөө чулууг тал талд нь гарч түлхэж үзсэнээ дийлэхгүй тул хажуугаар өнгөрөгсдөөс тусламж гуйтал хэн нь тусалсангүй. Үүнийг харж байсан хаан, -за энэ тариачин чадахгүй явах нь, гэж бодов. Харин, тариачин энэ чулуу зөвхөн надад ч биш энүүгээр өнгөрч байгаа хүмүүст саад болж байна, тиймээс зайлуулъя гэж шийдэн, үхрээ тэрэгнээс салган татсаар замын хажуу руу гаргах үедээ, чулуун дороос дүүрэн алтан зоостой хэтэвч мөн “энэ бол, өөрийгөө болон бусдыг энэхүү сааднаас салгасан хүнд өгөх шагнал” гэсэн зурвас олж, баяртайгаар авахдаа, бидний замд учирдаг саад бэрхшээл болгон өөрийн гэсэн шагнал болох, байр байдлаа дээшлүүлэх боломж агуулж байдгийг бидний олонхи мэдэхгүй юм даа гэж боджээ.

Тийм ээ, бидэнд тохиолддог саад бэрхшээл санамсаргүй болдоггүй, заавал, шагнал болох, шинэ туршлага, мэдлэг чадварыг дагуулж байдаг. Хэрэв ямар нэг бэрхшээл таарвал, бууж өгөхгүй зүтгэн давснаар та, амжилт хэмээх агуу шагналыг авах болно.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө

Jan 14, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa