Sugar

Залбирал

Apr 13, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Залбирал

Антуан де Сент Экзюпери /1900-1944/ -францын зохиолч, сэтгүүлч, мэргэжлийн  нисгэгч. Тэрээр нислэгийнхээ хугацаанд, 15 удаа осолд орж байсан ч амьд гарч байсан бөгөөд 1944 онд, 44 насандаа, Марселийн ойролцоо онгоцтойгоо сөнөж  өөд болжээ. Түүний бичсэн номуудаар олон арван кино бүтээгдсэн байдаг. Амьд ахуй цагтаа, дайчин шаргуу, ажил үйлсдээ өөрийгөө бүрэн зориулан ажилладаг хүн байсан гэдэг. Түүний, хүнд хэцүү үедээ залбирдаг байсан, залбирал олон зүйлийг бодогдуулах юм...

Бурхан минь, би танаас гайхамшиг, үлгэр шиг амьдралыг хүсэхгүй, харин надад өдөр тутмын эрч хүч хайрлаач, алгуурхан урагшлах урлагт сургаач, амьдралынхаа цаг хугацааг зөв хуваарилаж чаддаг болгож, нэгдүгээрт хийх ёстой зүйлээ хоёрт хийх ёстой зүйлээс ялгаж чаддаг болгож өгөөч. Зүрх, оюун бодол хоёр минь хоорондоо зөрчилддөг гэдгийг сануулж байгаач. Хэрэгтэй үед минь надад, үнэнийг минь зоригтойгоор хэлж чаддаг, гэхдээ үүнийг намайг хайрлан хэлдэг хүн илгээж өгч байгаач. Би олон зүйл, оролцоогүйгээр шийдвэрлэгдэж байдгийг мэднэ, тиймээс намайг тэвчээрт сургаач. Та, биднийг нөхөрсөг харьцаагаар дутагдаж байдгийг мэднэ. Намайг энэхүү хамгийн сайхан,эмзэг хувь заяаны бэлэг, нөхөрсөг харьцаанд нэр төртэй оролцдог байхад минь туслаач. Хэрэгтэй үе, хэрэгтэй цаг, хэрэгтэй газарт хэн нэгэнд шаардлагатай байгаа халуун дулааныг мэдрэх, өгөх, ухаан, самбааг надад өгөөч. Надад, хүссэн бүрийг минь биш, харин хамгийн хэрэгцээтэй зүйлсийг минь өгч байгаач. Алгуурхан урагшлах урлагтаа сургаач.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Apr 13, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa