Sugar

Урт наслаж өөрийгөө сувилахуй

Aug 18, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Урт наслаж өөрийгөө сувилахуй

Урт наслах нууцаас...

• 0-16 хүртэл хүүхэд нас, 17-44 идэр, 45-64 өтөлж байгаа, 65-79 өтлөгсөд, 80-89 өндөр, 90-ээс дээш урт наслагсад гэнэ. 38-40 насанд хөгшрөх үзэгдэл илэрнэ. 38 насны орчим уушги, 45 насны орчим зүрхэнд өөрчлөлт гарч, цусны даралт өндөрсөх гэх мэт илрэл гарна.
• Хүн эрт унтаж, эрт босох нь чухал. Оройн хоолыг хэтэрхий цадтал бүү ид. Унтахын өмнө цай, тамхи хэрэглэхгүй, бие хөлөө угаавал сайн. Элдэв зүйл бодохгүй 15-30 минут тайван, чөлөөтэй бай.
• Ер нь идээ ундааг бага хэмжээтэй олон удаа хэрэглэх нь чухал. Өөх тосыг бүү хэтрүүл. Загасны мах олонтаа идэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлж чадна. Өдрийн 3 удаагийн хоолоо өглөө 30%, үдэд 40%, үдэш 30%-иар тохируулж бай. Хэрэв тарган бол өглөө 40%, үдэд 40%, үдэш 20%-иар тохируулж бай.
• Цаг улиралтай зохицсон цэвэр хувцас өмс. Цэвэр агаар, орчин нь амь насны чухал тэжээл. Энэ нь илчийн хүчийг хамгаалж, махбодийг тэнцвэртэй байлгаж чадна.
• Гэрийн ажил болон биеийн идэвхитэй хөдөлгөөн тогтмол хийх нь идээ ундааны шингэлтийг сайжруулж, булчин шөрмөс, эрхтэн бүхнийг эрүүл ажиллагаатай байлгаж, өнгө зүсийг сайжруулж, хүч чадлыг нэмэгдүүлнэ.
• Эелдэг зөөлөн харьцаа, цагаан санаа, баясангуй сэтгэл, урам зоригтой байх нь урт наслахын хамгийн гол хүч мөн. Сэтгэцийн үйл ажиллагаатай холбогдож, эрүүл мэнд хувирч байдаг.
• Бие эрхтнээ байнга хөгжүүлж, хамгаалж бай. Өвчнийг эрт мэдэж эмчлүүл.
• Нойр хулжих, нүд бүрэлзэх, чих шуугих зэрэг нь хөгширөлтийн анхны шинж гэж үздэг. Үүнийг дагалдан үс цайх, нүүрэнд үрчлээс бий болох, биеийн хэлбэр өөрчлөгдлөх гэх мэт хувиралт гарна. Иймээс ястай бүхэл мах, шөлтэй хоол зэрэг шимт бүлээн чанартай хоолыг эрхэмлэ.
• Бас идээ ундааны шим тэжээлийг хэтрүүлж болохгүй. Ингэвэл таргалах, цусны даралт өндөрсөх, зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна. Шинжлэх ухааны судалгаанд 45 настай хүн 12кг илүү жинтэй бол нас нь дунджаар 25% хорогдоно гэж заасан байна.
• Шим тэжээл нь бие махбодийн тэнцвэртэй байдлыг хадгалах ба хүчийг сэлбэж өвчинтэй тэмцэх бодисын суурь болдог.
• Хуурай хоол, архи мэтийг хэтрүүлэн хэрэглэх нь ходоодны галын илчийг сөнөөн тунгалаг, цөвийн ялгаралтын явцад саад учруулна. Иймээс биеийн шим тэжээлийн хангалт дутагдаж өвчин үүсэх нөхцөл үүсдэг. Шим тэжээлийн тохиромжтой харьцаатай идээ ундааг үргэлжид хэрэглэх нь эрүүл мэндийн үндсэн баталгаа болно.
• Урт наслахыг нэмэлт амин дэм, бусад эмчилгээ зэрэгтэй холбон үздэг хүмүүс бий. Гэтэл өдөр тутмын явдал мөрийг зөв баримталж, “эмээр тамиржуулахаас идээгээр тамиржуулах нь дээр” гэж ойлгох нь зүйтэй юм.
• Амьдралаа шинжлэх ухааны үндэстэй зөв зохицуулж, өвчин эмгэгээс сэргийлэн, явдал мөрийг зөв тохируулж байвал 100 насалж болно.

Урт наслахад нөлөөлдөг хүчин зүйлс

• Амьдралын зорилготой байх
• Ажил хөдөлмөрөөсөө баяр цэнгэл эдлэх
• Үргэлж идэвхитэй, хөдөлгөөнтэй байх
• Өдөр тутам ажил, амралтын цагийн хуваарь баримтлах
• Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
• Хэвийн нойрсох
• Сэтгэлийн хөдөлгөөнөө захирч, өөдрөг үзэл бодолтой байх
• Сайн хань, аз жаргалтай гэр бүл
• Хорт муу зуршлаас татгалзах
• Биеэ чийрэгжүүлэх
• Өвчнөөс урьдчилан сэргийлэн эмийн ургамал хэрэглэх
• Цэгэн иллэг хийх

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Aug 18, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.