Sugar

Ухаарал хайрлах захидал.

Dec 16, 2017 - by Baigalmaa

Зөвлөгөө Гэр бүл

Ухаарал хайрлах захидал.

Хэдийгээр, аав нь бяцхан хүүдээ бичсэн захидал боловч, бүх насныхан уншаад, өөрийнхөө үгээр үр хүүхэддээ ойлгуулчихмаар, мөн өөрсдөө ч бодож тунгаамаар санагдах сургамжит захидлыг хүргэе. Хүүхэд насны танил дурсамжууд сэргэж, сэтгэл өвдмөөр...

Сайн уу? Миний хүү!
Маргааш хичээл эхлэх, хариуцлагатай өдөр. Чи, гуравдугаар ангид орно. Ямар ч хурдан юм. Намайг гуравдугаар ангид байхад, Адам гэж нэг хүү байж билээ. Тэр бусдаас өөр, заримдаа хиртэй хувцастай ирнэ. Ер нь их сонин хувцасладаг байсан. Тэр хэзээ ч инээдэггүй, үргэлж толгойгоо унжуулан хэнийг ч харах хүсэлгүй мэт доош харан явдаг байсан. Мөн хэзээ ч гэрийн даалгавар хийхгүй, түүнийг гэрийн даалгавраа хий гэж хэлдэг ээж шиг чинь, хүн түүнд байгаагүй байх гэж боддог. Хүүхдүүд түүнийг үргэлж дооглож тохуурхан, тэр улам толгойгоо гудайлгасаар байдаг байсан. Би түүнийг шоолдоггүй, гэхдээ хэзээ ч хамт суух санал тавьдаггүй, бусад хүүхдүүдээс хамгаалдаггүй, завсарлагаанаар тоглодоггүй байсан. Тэр маш их ганцаардмал байсан даа. Өнөөдөр би, бараг өдөр бүр, Адам намайг дурсдаг болов уу? Мартсан байхдаа, намайг хэн гэдгийг ч мэддэггүй байсан даа, гэж яагаад ч юм үргэлж боддог. Одоо би, Бурхан надад эргэн тойронд байгаа хүмүүсийг бэлэг болгон илгээдэг гэдгийг ойлгодог болсон. Тиймээс, чи, ангийнхаа бүх хүүхдүүдийг Бурханы бэлэг гэж бодож байгаарай. Хүү минь, хэн нэг ангийн чинь хүүхэд, нэгийгээ дээрэлхэж доромжилж байгааг харвал, чамд бас багахан өвдөлт мэдрэгдэж байна уу, үгүй юу, анзаараарай. Би чиний аав, чамайг өөрийнхөө дотор сэтгэл, зүрхэндээ илүүтэй итгэж байхыг хүсч байна. Чи хэн нэгний өвдөлт, гунигийг мэдэрч, сэтгэл чинь өвдөж байвал, түүнийг өрөвч сэтгэл гэдэг бөгөөд Бурхан чамд дохио өгч байна гэсэн үг. Тэр, -Марк босоорой, миний хүүхдүүдийн нэг зовж байна, түүнд туслах ямар нэг юм хий гэж сэтгэл зүрхээр чинь дамжуулан хэлж байгаа юм. Хүн, хэн нэгэнд туслахаар, хэсэг хугацаанд сэтгэл хөнгөрөн жаргалтай болдог. Энэ бол Бурханы хэл юм. Бурхан чамтай ярилцахыг хүсвэл, зүрх сэтгэлийг чинь хэн нэгний төлөө өвтгөдөг гэдэг. Энэхүү Бурханы шивнэлтийг ойшоохгүй байж болохгүй шүү. Жишээ нь би, Адамтай тохиолдож буй зүйлсийг тоохгүй, өрөвч сэтгэлийг минь, айдас, хүйтэн сэтгэл минь дарж байсныг одоо ойлгосон. Би, одоо ч санадаг, тэрэнд ямар хэцүү байсан бол гэж. Адам миний найз болж болох байсан, гэтэл миний бусдыг дуурайсан уйтан сэтгэлээс болж энэ зүйл болоогүйд харамсаж явдаг. Марк, би, чамайг, ангийнхаа хамгийн мундаг ухаантай, эсвэл хурдан шаламгай, аливаа уралдаан тэмцээний ялагч байхыг шаардахгүй. Ээж бид хоёр чинь тэртэй тэргүй чамд, хязгааргүй хайртай. Бид, чамайг сургуульд явуулахдаа, тэвчээр, аливааг давж туулах чадвар, эр зориг, сайхан сэтгэлд, амьдрал дээр сураасай гэж хүсдэг. Сайхан сэтгэлтэй хүмүүс, эр зоригтой хүмүүс байдаг юм. Сайхан сэтгэл, бусдыг ойлгох өрөвч сэтгэлийн хамт, олноос айхыг, мөн өөр бусад айдас болгоомжилолыг давж гарч, ялж байдаг юм. Хүү минь итгээрэй. Энэ бол маш чухал зүйл юм шүү. Бүх зүйл дээр сайн байхыг оролдох нь чухал биш. Байгаа зүйлдээ баярлаж, өөрөө өөрийнхөө хувьд, өнгөрсөн жилд байснаасаа илүү өсч өөрчилөгдөж байгаа эсэхдээ анхаар. Сайхан сэтгэлтэй зоригтой, хөдөлмөрч байж сурах зорилго тавь. Ангийнхаа, багш нар ч тоож анхаардаггүй, ялгагдсан хүүхдийг халамжил. Энэ жил, ядахдаа нэг хүнийг ч гэсэн аз жаргалтай болгохыг хичээ. Энэ маш чухал шүү. Би, үргэлж, чамайг надад байгаад Бурханд талархаж, амьдралын минь хамгийн сайн бэлэг гэж тооцдог. Хайртай шүү, аав нь.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Гэр бүл

Dec 16, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa
Мянган үрэл Jul 26, 2018 - Baigalmaa