Sugar

Сөрөг сэтгэлийн хөдөлгөөний хүчийг ашиглан өөрийгөө өөрчилөх нь

Sep 19, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Хүн амьдрах явцдаа, уур хилэн, үзэн ядалт, айдас, гомдол, хэт биеэ барих байдал, ядралт зэрэг олон сэтгэлийн хөдөлгөөнд автаж өртөж байдаг ч хэрхэн түүнтэй тэмцэхээ мэддэггүй. Эдгээр сэтгэлийн хөдөлгөөнөөс аль болох зайлсхийх ёстой гэсэн зүйлийг л мэдсээр явдаг. Гэтэл, эдгээрийг, хайраар дүүрсэн амар амарлингуй байдалд хүргэх хүч болгох арга байдаг байна.

Эртний мэргэн ухаантнууд, эдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүд асар их хүч агуулж байдгийг мэддэг байсан бөгөөд хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж чадаж сурсанаар орчин тойрныхон болон өөртөө олон сайн зүйлийг хийж чадах юм гэж баталдаг байжээ. Мэдээж, бидний сэтгэл хөдлөл, гадаад орчиноос ихээхэн шалтгаалдаг хэдий ч, сэтгэл санаагаа зөвхөн эерэг бодлоор цэнэглэж, өөдрөг байх хэрэгтэй бөгөөд аз жаргалтай байх үеийн сэтгэл санаагаа маш сайн мэдэрч, санаандаа үлдээж, амьдралын таагүй үедээ тэрхүү аз жаргалтай үеийн сэтгэл санаагаа сэргээж, өөртөө барьж байхыг хичээх хэрэгтэй болдог. Ийм байдлаар сэтгэл санаагаа дасгалжуулахад тун удалгүй үр дүн нь гарч, бодол эерэгждэг байна. Хамгийн гол нь сөрөг зүйл зөвхөн сөрөг муу зүйлээ л татна, харин эерэг сайн зүйл сайн сайхныг татна гэдэгт бүрэн итгэж, оюун санаандаа суулгах хэрэгтэй байдаг. Сөрөг сэтгэл хөдлөлд зарцуулагддаг хүч, амьдралын идэвхи хэлбэрээр үйлчилж эхэлдэг бөгөөд хүн гайхалтай өөрчилөгддөг. Мөн бодлоо эерэгжүүлэх, сэтгэл санаагаа удирдах дараах дасгалуудыг хийхийг зөвлөдөг байна.
-Унтахын өмнө өрөөний голд зогсоод, биеийн бүх булчингуудаа чангалж 2 минут орчим болно. Дараа нь мөн 2 минут орчим, биеэ суллана. Энэ дасгалыг 3-4 удаа хийхэд хангалттай. Шууд хэвтэж унтах ёстой. Өглөө нь, сайхан амарсан, эрч хүчээр дүүрэн сэрж өдрийн турш идэвхитэй байдаг байна.
-Унтахын өмнө, хэсэгхэн хугацаанд, өөрийгөө өд мэт агаарт хөвж байна, энерги эрч хүч өлгийдөн авч бүүвэйлж байна гэж төсөөлсөөр унтах мөн сайн үр дүнтэй гэнэ
-Аливаа болгоомжилол, эргэлзээ, хар сэр, айдсаас салахын тулд, хөлөө завилан сууж, хоёр гараа алгаар нь хавсран, амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлж 30 минут орчим юу ч бодохгүй суух хэрэгтэй. Энэ үедээ, элдэв зүйл бодохгүй байхыг хичээх хэрэгтэй бөгөөд өдөр бүр хийж заншихад, гурван долоо хоногийн дараа үр дүн нь анзаарагдаж эхэлдэг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 19, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa