Sugar

Софи Лорены нүүрний арьсаа сайхнаар нь байлгадаг арга

Oct 31, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Софи Лорены нүүрний арьсаа сайхнаар нь байлгадаг арга

Италийн нэрт жүжигчин Софи Лорен, өнөөдөр 78 настай ч, байдал төрх нь сайхнаараа байдаг эмэгтэй юм. Тэрээр олон жилийн турш, нүүрээ, мөс хөвсөн хүйтэн усанд хэдэн секунд дүрж арчилдаг тухайгаа хуваалцжээ. Энэ арга нүүрний урьсыг уян зөөлөн болгохоос гадна, толигор болгодог гэнэ. Арьс арчилгаа,  гоо сайхны эмч нар, криотерапия буюу энэ аргыг, арьсанд үйлчилэх хүйтний үйлчилэл арьсны судаснуудыг агшааж, дараа нь огцом тэлдэгээс бичил цусны эргэлтийг эрчимжүүлж, цусан хангамжийг сайжруулдаг, үүнээс улбаатай арьс хүчилтөрөгчжин, эсийн түвшинд эерэг процессууд явагдсанаар арьсны өнгө сэргэж, эрүүл өнгөлөг болох, хялгасан үрчлээсүүд арилах, уян хатан чанарыг нь сэргээн зөөлрүүлэх, залуужуулах боломжтой гэж үздэг байна. Мөн, энэ үед, “аз жаргалын гормон” буюу эндорфины ялгаралт ихэсдэгээс, сэтгэл санааг эерэгжүүлж, нийт бие организмд сайнаар нөлөөлдөг гэнэ.  

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Oct 31, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.