Sugar

Сайхан сэтгэлийн тойрог

Feb 21, 2017 - by Nomin

Сонин хачин

Сайхан сэтгэлийн тойрог

Нэгэн эмэгтэйн цонхны тавцан дээр 4 жил ургасан кактус цэцэглэв. Огт цэцэглэдэггүй байсан тул, эмэгтэйн хувьд энэ гэнэтийн бэлэг мэт сэтгэгдэл төрүүлж, ууртай, сэтгэл муутай хүний гэр оронд байгаа кактус цэцэглэдэггүй гэсэн худлаа юм байна гэж бодов. Метронд орсон хойноо ч, цэцэглэсэн кактусныхаа тухай бодсоор явж байхдаа, санамсаргүй нэг дүнсгэр эрийн хөлд дээр гишгэчихэв. Эрэгтэйн хэлсэн -“анхааралтай яваач” гэсэн үгний хариуд, урд өмнө хэлдэг байсан, -“сүртэй юм, сүрхий юм бол таксигаар яваач” гэхийн оронд, инээмсэглээд, “бүү уурлаа ч, тэгэх үү, барих газар байсангүй гишгэчихлээ. Нэг бол та, миний хөл дээр гишгэчих, тэгээд тэнцье” гэв. Дүнсгэр эр маань, таагүй үгийн хариуд бэлдсэн байсан хариулт үгээ залгичихаад дараагийн буудал дээр бууж, сонины мухлагаас сонингоо авах үедээ хариулт өгөх гэж удаж будилдаг, худалдагчийг харааж загинахын оронд, -“За зүгээр дээ, сайн тоол. Би ч өглөөд толгой ажилладаггүй юм” гэв. Ингэж хандна гэж бодоогүй байсан, худалдагч сэтгэл нь сайхан болж, өдөр бүр нэг сониноос илүү авч чаддаггүй сонин хэвлэлд дуртай тэтэгэврийн өвгөнд, хоёр сэтгүүл, нижгээд хуучин сонин өгөв. Баярласан өвгөн гэртээ тэвэр дүүрэн сонингоо аваад орох зуураа, тааралдах бүртээ “Танай хүүхэд чинь заан юм уу хаашаа юм? Амрахад минь саад болоод байна, хүүхдээ хүмүүжүүлээ ч” гэж бухимдалаа тайлдаг хөрштэйгээ таарахдаа, ээлжит үгээ хэлэхийн оронд, -“Охин чинь ямар том болоо вэ? Алинтай чинь адилхан юм бэ дээ. Гэхдээ үзэсгэлэнт бүсгүй болно оо. Миний нүд ч худлаа хэлдэггүй юм шүү” гэв. Хөрш эмэгтэй охиноо цэцэрлэгт нь хүргэчихээд, ажилдаа ирж, өчигдөр үзүүлэх дугаар авчихаад, өнөөдөр ирж байгаа эмгэнийг загинахын оронд, -“Зүгээр дээ, эмээ. Би ч гэсэн бас мартаж л байдаг юм. Та, жоохон хүлээж бай, би эмчээс асуугадахъя, хүлээж авахыг гуйя” гэв. Эмгэн баярлан, урд нь эмч дээр ороод –“өндөр үйлчлэлтэй, хурдан эдгээх эм бичиж өг” гэж шаарддаг байсныхаа оронд, -“Би ч бүр зөнөчихөөгүй байна аа. Яаж ч өтөл нас эмчлэгдэх вэ дээ. Эмч минь намайг уучлаарай. Тан дээр ажилдаа ирж байгаа юм шиг үргэлж ирдэгийг минь” гэв. Харин эмч орой нь ажилаа тараад явж байхдаа эмгэний тухай бодож, өрөвдөв. Тэр гэнэт, амьдрал өдөр тутмын бужигнаан дунд нисэх мэт өнгөрөх юм даа гэж бодсон оо, сэтгэл нь хөдөлж дэргэдэх дэлгүүрт орон, цэцэг, бялуу аваад гэр рүүгээ биш өөр тийш явав. Нэгэн байрны гурван давхарт гарч хаалгыг нь тогшиж, онгойлгоход нь, -”Би, бид хүүхдүүд элсэн дээр тоглохдоо өчнөөн байгаа элсийг булаацалддаг шиг амьдрах юм гэсэн бодол төрөөд... Би чамд бялуу авсан чинь, цүнхэндээ эвгүй хийгээд жоохон эвдчихлээ. Гэхдээ амтанд нь нөлөөлөхгүй тийм үү?, бас цэцэг маань ч бас жоохон эвгүй болчихож, гэхдээ зүгээр болчихно, тийм үү ” гээд, бэлгээ өгөх үед, -“Тийм ээ, заавал зүгээр болно, бүх л зүйлийг янзалж болдог. Харин чи, намайг өглөө сэрсэн чинь, миний цонхон дээрх кактус цэцэглэчихсэн байсан гэж боддоо, харж байна уу?” гэж эмэгтэй хариулав.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Feb 21, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.