Sugar

Өөрсдөө амтлаг чихэр хийж идэцгээе

Nov 16, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Хоол

Өөрсдөө амтлаг чихэр хийж идэцгээе

Та бүхэндээ, нэг ч дэлгүүрт байхгүй, гарын доорх материалаар өөрсдөө хийх, ямар ч таагүй нэмэлтгүй, амтлаг чихэр хийх арга танилцуулъя. 

Орц:

Хуурай сүү 250 гр
Элсэн чихэр 300-350 гр
Цөцгийн тос 100 гр
Ус 100 мл
Нунтаг какао 2-3 хоолны халбага
Ваниль эсвэл кардамон 1 чимх

Бэлтгэх:

Зузаавтар ёроолтой саванд, ус сахараа хольж буцалгаад галаа зөөллөн 7-10 минут өтгөртөл нь байлгана.
Гал дээрээс авч, цөцгийн тосоо нэмж сайтар хутгана
Тасралтгүй хутгах явцдаа хуурай сүүгээ бага багаар нэмж өгнө. Энэ үедээ, ваниль, корица, кардамоны аль нэгийг 1 чимх хийж хутгах хэрэгтэй.
Хэсэгхэн байлгаад уг зуурмагаа бөөрөнхийлж, хуурай какаонд өнхрүүлээд хөргөгчинд хийнэ. Зуурмагийнхаа нэг хэсгийг какаотой хольж, кокосын үйрмэгд өнхрүүлж өөр төрлийн чихэр мөн хийж болох юм. Гадуур нь бүрж гоёх, амтлах, хэлбэр дүрсийг нь өөрчилөх, гоёмсог цаасаар боож чимэх өөр аргуудыг бодож, сэтгэж баяжуулаарай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Хоол

Nov 16, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.