Sugar

Хятад саятан эмэгтэй, үүрийн 3 цагт босч гудамж цэвэрлэдэг

Nov 01, 2017 - by Baigalmaa

Сонин хачин


Хятад саятан эмэгтэй, үүрийн 3 цагт босч гудамж цэвэрлэдэг

Баян хүмүүс янз бүрийн зүйл хийж зугаацан, хачин сонин аяг гаргах байдал ажиглагдах нь бий, харин саятан эмэгтэй Юй магтмаар сонин зүйл эрхэлдэг нь, бахархууштай. Тэр, хэдийгээр сая сая доллараар тоологдох хөрөнгөтэй, хангалттай орлоготой ч, үүрийн 3 цагт босч, нар ургах хүртэл Ухань хотынхоо гудамж цэвэрлэдэг гэнэ. Юй Южэнь, саятан болохын тулд нөхрийн хамт олон жил ферм дээр ажиллан хураасан мөнгөөрөө 3 давхар байшин барьж, түүнийгээ түрээслэн гараагаа эхэлсэн гэдэг. Одоо тэр, 1 500 000 доллараар үнэлэгдэх 17 байшингийн эзэн, гэсэн ч түүний толгой эд хөрөнгөнөөс болж эргээгүй бөгөөд, ажил хөдөлмөрийг зөвхөн мөнгө олох зүйл гэж тооцдоггүй, харин ажилсаг, хөдөлмөрч хүн хэзээ ч хүндтэй байдаг юм гэж үздэг. Тэрээр, -Би бусдаас ялгарахын тулд юм уу, эсвэл бусдад сэтгэгдэл төрүүлэх, мөнгө хэмнэхийн тулд гудамж цэвэрлэдэггүй. Энэ ажил надад, бусдад хэрэгтэйг маань мэдрүүлж, бодол төрүүлж, тайвшрал өгдөг. Би 1998 оноос хойш, “шар хувцас”-аа өмсөн, өөрийн хариуцсан 3 километр замыг цэвэрлэдэг. Сарын цалин минь 1420 юань буюу ойролцоогоор 220 доллар. Би залхуурахыг үздэггүй, үр хүүхэддээ ч, мөн ийм чанар, хүмүүжил өгөх гэж хичээдэг. Хүүхдүүд маань энгийн ажил эрхэлдэг. Би, хүүхдүүддээ, ажилгүй байх, ажилаас гарах, зүгээр суухыг эрхэмлэсэн тохиолдолд, би, өөрийн эд хөрөнгөө улсад амархан тушааж болно гэсэн ойлголт өгсөн байгаа гэж, ярьсан байна.



 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин

Nov 01, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.