Sugar

Хүслээ зөв илэрхийлэх нь

Dec 05, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Хүслээ зөв илэрхийлэх нь

“Хүн бүр, үнэнч сайн найзтай байхыг хүсдэг, харин өөрөө үнэнч сайн найз байхыг төдийлөн хүсдэггүй” гэсэн эртний мэргэн үг байдаг. Бид ер нь, бүхнийг  эзэгнэх, эзэмшихийг хүсдэг үед амьдарч, хүсэлдээ ноёлуулан амьдардаг болжээ. Жишээ нь, “Эх хүн болохыг хүсч байна” гэхийн оронд "Хүүхэдтэй болохыг хүсч байна”, “Хүний эхнэр болохыг хүсч байна” гэхийн оронд“ Нөхөртэй болохыг хүсч байна”, “Ажил үйлс эрхэлж хийж, орлоготой болъё” гэхийн оронд, “Мөнгөтэй болмоор байна” гэх мэтээр зөвхөн аливааг эзэмших зориулалттай хүслүүдээр илэрхийлж байдаг. Ийм аливааг эзэмших хүслүүдээрээ, хүмүүс амьдрал, зүрх сэтгэлээ эвдэж, ганцаардалд автах нь бий. Эзэмших, эзэгнэх хүслүүд, хэзээ ч ханадаггүй гэх... Эзэмших хүсэл сонирхолтой хүмүүсийн хувьд, байгаа бүх юм нь бага санагдах нь гарцаагүй. Мөнгө нь ч бага, эрх мэдэл ч мөн бага, ер нь бүх зүйл нь, бүр өөрөө өөртөө ч бага дутуу санагдаж чамлаж явдаг байна. Уншигч та, мэргэн оюундаа үүнийг тунгаан бодож, хүслээ зөв илэрхийлэх, бодол санаагаа хянахад анхаарах нь зүйтэй биз ээ

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Dec 05, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.