Sugar

Эрчүүдийн танд хэлдэггүй нууц хүсэл

Nov 29, 2017 - by Baigalmaa

Зөвлөгөө Гэр бүл

Эрчүүдийн танд хэлдэггүй нууц хүсэл

Нэгэн сэтгэл зүйч, миний эрэгтэй үйлчлүүлэгчидтэйгээ ярилцдаг зүйлсийг, эмэгтэйчүүд хэрэв сонсдогсон бол гээд, ер нь, олонхи эмэгтэйчүүд, эрэгтэй хүний хамгийн дуртай зүйл нь, секс гэж бодож, төөрөлдөж байх юм, гэтэл, эрчүүд маань, эмэгтэйчүүдийг гомдоохгүйн тулд, маргахгүйн төлөө, бүхнийг хяналтандаа байлгахгүйн үүднээс тэр бүр дуртай зүйлсээ хэлдэггүй, тэдэнд, сексийн хүслээс гадна, өөр, хүсдэг нандин зүйлс байдаг, харин түүнийгээ эхнэрээ тааварлаасай, мэдээсэй гэж хүсэхээс цаашгүй явдаг талаар ийнхүү бичжээ. Мөн тэд, энэхүү хүсдэг зүйлсийг нь, эхнэр нь хэзээ ч олж мэдэхгүй дээ гэсэн бодол тээж гуньж явдаг гэнэ. Энэхүү нууцлаг хүсэл нь, олонхи эмэгтэйчүүд мэддэггүй байж болох, эсвэл анзаарч ойшоодоггүйгээс тэр бүр хийдэггүй, эр нөхрийнхөө биед нь энхрий дотно хүрэх, илэх үйлдэл аж.  Энэ үйлдлийн хүч гайхалтай байдаг талаар сэтгэл зүйчтэй ярилцах үедээ тэд, илэрхийлцгээж байсан байна. Эмэгтэй хүн биед нь, зөөлөн энхрий хүрэх  үед, эмэгтэй хүн түүнийг бүх талаар хүлээн зөвшөөрч, дэмжиж буйг мэдэрч, мөн өөртөө итгэх итгэл төрж, хорвоо ертөнц хоромхон зуур өөрчилөгдөх мэт болдог, үг ярианы шаардлагагүйгээр үл үзэгдэх хайр нь цутгах шиг, үг хэлж чадахгүй мансуурах мэт болдог гэж илэрхийлцгээж байжээ. Тэд, энэ мэдрэмжээ дараах маягаар ярьцгааж байсныг, эрчүүдийнхээ зөвшөөрөлгүй нийтэлж буйдаа өршөөл эрэх нь зүйтэй.

-“Бид, кино театрт кино үзэж байтал, эхнэр минь өвдгөн дээр минь гараа зөөлөн тавьснаа, нүд рүү минь харж инээмсэглээд, намайг энд авчирсанд баярлалаа, гэж хэлсэн, энэ энэ үед, миний хайр, хүслийн мэдрэмж туйлдаа хүрсэн байсан”
-“Тэр, миний өгзгөн дээр зөөлөн алгадсанаа, “азарга” гэж нэрлэсэн”
-“Тэр, миний дагзны хавьцаа минут хиртэй, чимээгүйхэн ирвэгнүүлэн маажсан, үгээр илэрхийлэхийн аргагүй таатай байсан, хайр минь буцлах шиг л болсон”
-“Тэр, араас минь мөрөнд хүрч налаад, чи сайн нөхөр, сайн аав шүү гэж хэлсэн, би, хэзээ ч тийм жаргалтай байгаагүй байх аа”
-“Би, түүнд хэрхэн амрах талаар ярьж байтал, гарыг минь зөөлөн атгаснаа, -чөтгөр ав, би чамайг биширч байна гэсэн шүү. Би бүр ухаан алдмаар мэдрэмжид автсан. Гараас нь юу ч юм урсаад байх шиг, үүрд ийм баймаар санагдсан”
-“Би машин бариад явж байтал, тэр гараа сунгаад дагзны хавьд зөөлөн, нэг л энхрий, үгээр илэрхийлэхийн аргагүй сонин ирвэгнүүлж, маажаад байсан. Би бүр муур шиг хэржигнэмээр болсон”
-“Хүнтэй юм яриад зогсож байтал, дэргэд минь байсан эхнэр минь гарыг минь нэг сонин атгаад, тавьсан. Би бүр юм ярьж чадахаа больчихсон”
Тэд, яагаад хүсч буй зүйлсээ хэлдэггүй юм бол? гэсэн асуултад, тэд, өөрсдийгөө тэнэг, нялуун гэж хэлүүлэхээс айж, мөн эр чанаргүй юм шиг харагдна гэж боддог. Мөн, эмэгтэйчүүдийн, зөвхөн хүрэх үйлдэл, хөдөлгөөн нь, тэднийг, амьсгал нь боогдчихмоор байдалд хүргэдэг болохыг мэдэж доог тохуу хийнэ гэж айдаг гэж тайлбарлацгааж байжээ.
Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд минь, эр нөхрөө эрх, нялуун байхаасаа ичихгүй байхад нь туслаарай. Хайр энхрийллээ харамгүй өгч, хүрч, илж таалан, урмын үгээр тэтгэн, хайр дурлал, хамтын амьдралаа хадгалж, хамгаалан амьдраарай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Гэр бүл

Nov 29, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Таны Бурхан May 07, 2018 - Baigalmaa