Sugar

Энерги, эрч хүч, бие организмд үнэр хэрхэн үйлчилдэг вэ?

Dec 12, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Энерги, эрч хүч, бие организмд  үнэр хэрхэн үйлчилдэг вэ?

Хүний бүх мэдрэхүйгээс, хамгийн мэдрэмжтэйг нь үнэрлэх мэдрэмж гэж үздэг бөгөөд энэхүү мэдрэхүй нь, хамгийн түрүүнд тархинд үнэрийг хүргэж, гадны нөлөөлөл үзүүлдэг байна. Хүчтэй хурц, таагүй, муу үнэр маш түргэн тархинд мэдээлэл өгч, аюул, таагүй байдал, хурдан арга хэмжээ авах дохио болон очдог. Ийм мэдээлэл авсан организм ч мөн бэлэн байдалд орж, хүн өөрийн эрхгүй зугтах, холдох байдал гаргаж байдаг аж. Харин, цэвэрхэн, сайхан, анхилуун, таатай үнэр хүнийг сэргээж, аюулгүй тайван байдлыг мэдрүүлж, бие организмыг эрүүлжүүлдэг бол муухай, таагүй үнэр бие организмыг хордуулж үхэлд хүргэх чадвартай байдаг. Таагүй үнэртэй газарт хүн унтаж нойрсож ч чадахгүй хэдийгээр унтаж байгаа ч, бие организм нь тавирахгүй, бүрэн амарч чаддаггүй байна. Аливаа үнэр нь, дуу хөгжимийн адил, оюун ухааныг алгасан хүний эфирийн биед нөлөөлж, биднийг ойлгохоос өмнө, сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийг өөрчилөх төрөл бүрийн мэдээлэл дамжуулж байдаг бөгөөд энэхүү мэдрэмжээр дамжсан мэдээллүүдийн дагуу сэтгэл санаа, үйл хөдлөл, бие организмын үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг байна. Хүний бие организмд эерэгээр нөлөөлдөг зарим ургамлын үнэр, үнэрт тоснуудын үйлчилэлийг танилцуулъя.

Дархлаа өсгөх, энергийн урсгалыг сайжруулах, удаан өвдсөний дараа сэргээх үйлчилгээтэй үнэрүүд: апельсин, гвоздика, герань, хуш, лаванда, мандарин, эвкалипт
Аураг сэргээх: бергамот, ладан, ганга, мирра
Сөрөг энерги, сэтгэл хөдлөлөөс хамгаалах: бергамот, гвоздика, лаванда, ладан, арц, гаа, пачули, цайны мод, лимон, эвкалипт
Гэмтсэн эфирийн биеийг эмчлэх: лаванда, ладан, нарс, цайны мод, апельсин, хуш, корица, гаа, зандан мод, туя
Бие мах бод, сэтгэл санааны зохилдлогоог тэнцвэржүүлэх: герань, иланг-иланг, ладан, мирра, сарнай, цайны мод
Биеийн энергийн урсгалыг зохицуулахад: нарс
Бясалгал, гүн бясалгал хийхэд иланг-иланг, пачули
Зүрхний хүрдийг сэргээх: розмарин, сарнай
Энэхүү ашигт үнэрүүдийг боломжоороо, ургамал хэлбэрээр нь эсвэл эфирийн тосыг ашиглан үнэртүүлж хэргэлдэг байна. Гэр орон, өрөө тасалгаанд үнэртэх эдгээр үнэрүүд мөн, тухайн орчины уур амьсгалыг эрүүлжүүлж эерэгжүүлж байдаг гайхалтай чанартай байдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 12, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa