Sugar

Элбэг хангалуун амьдралд хүргэх ажил үйлсээ сонго

Oct 31, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хүн, энэ хорвоод төрсөн заяагдмал чанар, зориулалтаа мэдэх буюу сэтгэлээсээ дурлаж байгаа зүйлээ эрхлэхэд, амжилтад хүрэхээс гадна, мөн мөнгө төгрөг ч дагаж ирдэг байна. Хүн дуртай зүйлээ эрхлэхэд, тууштай ажилладаг бөгөөд ядарч цуцдаггүй, хийж буй зүйлээ сэтгэлээсээ хийж байдаг. Бүх амжилтад хүрсэн хүмүүс, яг ийм байдлаар алдар нэр, амжилтад хүрсэн байдаг бөгөөд ийм хүмүүсийг энэ зүйлийн төлөө төрсөн хүн гэж ярьцгаадаг. Гэхдээ, хүний хийх, тухайн үйл хэрэг нь, зөвхөн нэг зүйлээр хязгаарлагддаггүй. Хамгийн гол нь, олон таалагдсан зүйлсээсээ нэгийг нь сонгож туйлбартай зүтгэснээр, тухайн зүйл нь бусдад тустай байх, бусдад зориулагдсан тохиолдолд, мөн тухайн зүйлээ мэддэг, мэдэхийн төлөө эрэлхийлдэг, өөрт нь энгийн ойлгомжтой тохиолдолд, амжилт, алдар нэр, эд баялаг гарцаагүй орж ирж байдаг аж. Алдар нэртэй, баян, амжилтыг өөрсдөө гардан бүтээсэн хүмүүсийн зөвлөгөөг хүргэе.

Альберт Эйнштейн
Миний амьдрах арга бол бүх зүйлийг дээд зэргээр хялбарчилах зарчим юм. Тиймээс, би, олон дуртай зүйлсээсээ, хоёрыг нь л сонгож зүтгэсэн. Эхнийх нь, хийх дуртай зүйл минь, мөн мөнгө авчирах арга гэсэн хоёрыг л үлдээсэн. Удаан бодож зовоогүй, 90% хувийн магадлалтай гэж үзсэнээ сонгосон. Жишээ нь, би нэг нээлт хийлээ, би үүнийг өөрөө хийх дуртай, тэгээд ч мөн мөнгө гэр бүлд минь орж ирдэг. Би удаан хугацааны турш мөнгөгүй явсан. Гэхдээ, би, хамгийн гол нь чанартай, сэтгэлээсээ хийвэл, хэзээд мөнгө орж ирнэ, сая саяар нь олно гэдэгт итгэлтэй байсан, яг л хамгийн шилдэг мастерууд шиг хийх ёстойгоо мөн мэдэж байсан
Брюс Ли
Мөнгө олъё гэвэл, цаг хугацаа, аливааг заавал зарлагадах ёстой. Сайн ургац авъя гэвэл сайн үр тарина, сайхан байшин барья гэвэл, газар, материал хэрэгтэйн адил мөнгө олох ямар ч асуудалалд, заавал хугацаа, хөрөнгө оруулалт шаардагдаж байдаг. Ямар ч ажил үйлсийн эзэн нь болохын тулд, 10 000 цаг зарцуулагдна. Би, дасгалжуулагч болъё гэж шийдэх үедээ, 30 настай байсан. Энэ шийдвэр гэнэтхэн, тэнгэрээс унаад ирээгүй юм. Би энэ дасгал сургуулилалтдаа их дуртай, ингээд, мөнгө олох талаас судалтал, энэ мэргэжлийн хүмүүс зуу, зуун мянгаар мөнгө олж байдгийг мэдэж аваад, өөрийгөө ихэд голсон, гэхдээ өмнө минь агуу боломж байгааг, 10 000 цагийн сургуулилалт, хөдөлмөр зүтгэл хүлээж байгааг олж харсан. Би, 10 000 төрөл бүрийн цохилтыг судалдаг хүнээс айдаггүй, харин, нэг цохилтыг 10 000 удаа судалж байгаа хүнээс айдаг. Ямар ч үйл хэрэгт анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл, зүтгэлээ зориулахад амжилтад хүрч болдогийг, туршлага дадлага сууж, түүнийг даган мөнгө төгрөг орж ирдэгийг ойлгосон. Дуртай зүйлээ олж эрхлэхийн тулд, мөрөөдлөө бүү анзаар, харин бодит байдлаа ажигла. Доод тал нь, 2-3 жил сонирхсон зүйл чинь, бүр 5-7 жил сонирхож, зүтгэж байгаа бол бүр сайн. Энэ л зүйл найдвартай, цаашид дурлан хийх, үргэлжлүүлэн ажиллах, мөнгө олох арга чинь болдог гэж зөвлөе. Миний хувьд, зодооны урлаг бол миний сонголт, мэргэжил минь жүжигчин, гол дүр минь, амьдралынхаа зураач нь байх юм.
Сильвестер Сталлоне
Надад, хэн ч биш байх хатуу зовлон л, миний тавилан болон үлдсэн байсан. Би, тал нүүр минь саажилттай төрсөн. Багад минь багш нар, намайг, оюуны хомсдолтой гэж үздэг байсан. Сургууль төгсөөд 7 жил, жүжигчиний ажлаа орхи гэсэн, мөн найруулагч болох бодол чинь бүтэшгүй зүйл гэж бүх хүн хэлсэн орчин нөхцөлд, хагас өлсгөлөн, ад үзэгдсэн байдалд нулимсаа залгин явдаг байлаа. Амьтны хүрээлэнд арслангийн тор цэвэрлэж, мах цавчигч хийж гол зогоодог байсан. Уртаас урт 7 жил, өөртөө итгэх итгэлээ алдахгүйн тулд тэмцсэн, хөлс, нулимс дүүрэн жилүүд байжээ. Харин дараа нь, нэг бүтэн жил, хураасан 1600 доллараараа амьдран, “Рокки” –г бичсэндээ. Миний хэлэх зүйл, хүн өөртөө итгэх итгэлээ хэзээ ч хаяж болохгүй, мөн ээжийгээ хайрла гэмээр байна. Ээжээс чинь илүү хайрлах нэг ч хүн байдаггүй юм шүү.
Эдгээр хүмүүсийн бичсэн зүйлс, дуртай зүйлээ төгс хийж, хөдөлмөр зүтгэлээ зориулснаар амжилтад хүрдэгийг харуулсан жишээ юм. Хүн, тухайн дуртай зүйлээрээ амжилтад хүрсэн хүмүүсийг судлан, цаг хугацаагаа зориулан, дадлага туршлагатай болж, амьдралаа гартаа авснаар, алдар нэр, эд баялагт хүрдэг ажээ. Дуртай, таалагддаг зүйлээ сэтгэлээсээ хий, мөнгө төгрөг өөрөө ирнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Oct 31, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.