Sugar

Ээждээ бичсэн захидал

Oct 31, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Ээждээ бичсэн захидал

Ээжээ, та, санаж байна уу? Би жоохондоо, би, том болоод ямар байх бол гэж байнга асуудаг байсныг. Би, том болохоороо, хөөрхөн, сайхан дүр төрхтэй болох байх, нар ээсэн том том цонхтой, олон өнгийн цэцэг тарьсан сайхан байшинтай болох болно, бас том гэгчийн, зөөлхөн үстэй нохойтой байх байх, алс хол газар орноор аялдаг, мөн далай тэнгисийн эрэг дээр амардаг байх болов уу, та, аавд хайртайн тань адил би бас, нэг хүүд хайртай болох болов уу гэх мэтчилэн зөндөө зүйлсийг мэдмээр байдаг байсан. Бас, том болохоороо, яг тань шиг үсийг нь гоёмсогоор сүлжиж, тод өнгийн тууз цэцэглэн зангидаж өгөх гээд зулгаагаад байдаг ээж болж, үсээ сүлжүүлэх дургүй над шиг охинтой болох байх даа гэж боддог байсан. Та, намайг ёстой гоё бүсгүй болно, гэж үргэлж хэлдэгсэн. Та, намайг, охид эмэгтэйчүүдийн хамгийн сайхан чанарыг илтгэдэг сайхан сэтгэл илэрхийлсэн харцтай, зөөлөн дулаан инээмсэглэлтэй гэж магттдаг байснаа санаж байна уу? Тэгээд байнга, инээмсэглэж, хайр гэрэлтсэн харцаар хүмүүсийг харж харьцаж байхыг захидаг байсан. Би мартахгүйг одоо ч хичээж яваа. Заримдаа энэ ч тийм амар байдаггүй ээ. Гэхдээ таны хэлдэг, аливааг хайрлах тийм амар биш гэж хэлдэг байсан тань тус болдог юм. Та, миний багын дулаахан инээмсэглэл, эелдэг харц хэвээрээ байна гэдэг. Би, харин, жоохон хэвээрээ, таны өвдөгийг налж суугаад олон юм аа асууж суудаг байсан тэр үедээ очмоор болдог. Та, багад минь, хорвоо ертөнц чиний өмнө нээлттэй, амьдралд чинь, хүсээд байгаа далай тэнгис, өндөр уулс байхгүй байсан ч, нуур цөөрөм, дов толгод байх болно доо гэдэгсэн. Мөн, сайхан зүйлийг мэдрэх мэдрэмжээ дасал болгохгүй, сайхан бүхнийг дуу алдан бахархаж догдлох мэдрэмжээ бүү орхиорой, байнга явган алхаж, засмал замгүй газраар, ой хээрээр зугаалж бай, бас, зүрхний чинь нэгээхэн буланд нэг маш гоё, зөөлхөн, хэврэгхэн, ялдамхан мэдрэмж, эрвээхий мэт сууна, түүнийгээ юу ч болж байсан хайрлаж яваарай гэсэн. Ээжээ, та, миний одоо мэдэрч байгаа зүйлийг хэлсэн байх тийм ээ. Миний эрвээхий, Түүнтэй уулзмагц нисэн ирсэн байх аа. Тэр их гоё дуу хоолойтой, түүнийг ярих үед, би тэнгисийн эргийн бүлээхэн элсэн дунд байгаа мэт сонин мэдрэмж төрж нүдээ аниад, сонсоод баймаар, нэг л эрэлхэг, итгэлтэй тайван болох юм. Тэр сайхан дүр төрхтэй, зөөлөн дулаан харц, инээмсэглэлтэй. Тэр, аварга том биетэй биш ч, дэргэд нь хорвоогийн бүхий л салхинаас хамгаалагдсан юм шиг мэдрэмж төрдөг. Ээжээ, тэр, хөгжим, хүзүүний ороолт сонгохдоо гаргуун, дээрээс нь, инээмсэглэхгүй байхаасаа инээмсэглэх нь илүү их байдаг. Хөлний хэмжээ нь яг аав шиг. Тиймээс та хоёр дээр зочилж очихдоо, аавын гэрийн шаахайг өмсчихнө. Ээжээ, та, жоохон байхад минь дандаа, сайн залуутай учирна гэдэгсэн, гэхдээ тэр нь, хамгийн сайн залуу байх болно гэж бас мэдэж байсан уу? Баяртай ээжээ. Удахгүй уулзацгаана аа. Охин чинь.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Oct 31, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.