Sugar

Долоо хоногийн гаригуудын энерги ба үйлчилэл

Dec 12, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Долоо хоногийн гариг бүр, өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд од ордуудын байршил, тухайн өдрийг эрхшээж байгаа гаригаас хамааран хүний үйл ажиллагаанд нөлөөлөх чадвартай мөн аливаад чиглүүлэх  зориулалттай байдаг байна. Эдгээр долоон гаригийн нэр, тухайн эрхшээсэн гаригийн нэрээр нэрлэгдэж, тэрхүү гаригийнхаа шинж чанар, үйлчилийг агуулдаг гэж, эрт дээр үеэс үзсээр ирсэн байдаг. 

Даваа гариг
Даваа гаригийг сарны өдөр гэх Сумъяа гариг эрхшээдэг. Энэ өдөр, бидний оюуны чадавхи, зөн совин, сэтгэл санаа бүрэн нээгдэж байдаг гэнэ. Тиймээс ч, энэ өдөр аливааг эхлэхдээ бодолтой хандах, болгоомжтой байх өдөр гэдэг. Учир нь сарны нөлөөллөөр, сэтгэл санаа тэнцвэргүй байх, хямрах, ядрах магадлалтай байдаг аж. Энэ өдрийг хамгийн сайхнаар өнгөрүүлэхийг хичээх, мөн өөдрөг байснаар дараа дараагийн өдрүүдийг амжилтаар дүүрэн байлгах боломж өгөх гарааны өдөр ч гэж үздэг. Сайн амарч, шингэн зүйл ахиухан уухыг зөвлөдөг байна.
Мягмар гариг
Энэ өдрийг, үйл хөдлөл, энерги, эрч хүчний билгэдэл Ангараг гариг эрхшээдэг. Тиймээс энэ өдөр зорилгодоо хүрэх сайхан өдөр, мөн урагшлах хөдөлгөөн, эрмэлзлэл, шийдвэр гаргах, ялангуяа тушаал дэвших асуудлыг ивээдэг хамгийн сайн өдөр гэдэг. Энэ гариг нь, зорилго тодорхой тохиолдолд, хүслээ гүйцэлдүүлэх эрмэлзлэл, хор шар, эрч хүчээ харамгүй хайрладаг гэнэ.
Лхагва гариг
Харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмждэг Буд гариг ивээдэг. Энэ өдөр, хүсч буй зүйлээ тодорхойлох, чиглэлээ сонгоход таатай байдаг. Ажил хэрэгч уулзалт, хурал цуглаан зохион байгуулах, чухал хүмүүстэй ярилцахад амжилттай байдаг гэнэ. Мөн хайр дурлалаа илэрхийлэхэд сайн гэдэг. Буд гариг оюун санааг удирддаг гэж үздэгээс, оюун ухааны байлдан дагуулалт үр дүнтэй байдаг. Энэ гаригийн энергийг, өөрийгөө илэрхийлэх, ойрын ирээдүйн төлөвлөгөө боловсруулахад амжилттай ашиглаж болно.
Пүрэв гариг
Энэ өдрийг эерэг байдал, дуртай зүйлээ эрхлэхийг дэмждэг Бархасвадь гариг эрхшээдгээс, шинэ нээлтүүд хийх, шинийг эрэлхийлэх, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд зориулах сайн. Санхүүтэй холбоотой асуудлыг үр ашигтай шийдвэрлэх, шинэ зүйлийг сонирхох таатай өдөр. Энэ өдрийг өөдрөг сэтгэлтэй, талархал дүүрэн угтах нь, энергийг нь бүрэн ашиглах боломжийг олгодог.
Баасан гариг
Амралт, хүмүүстэй харьцах харилцааг хамгийн сайхан болгодог, хайр дурлал, уран бүтээлийг ивээгч гариг, Сугар эрхшээдэг. Энэ гаригийн энерги, сэтгэл санааг мөрөөдлөөр жигүүрлэдгээс хайрын болзоо, хайрын илэрхийллийг хамгийн эерэг үр дүн, хариултад хүргэх сайхан боломж олгодог мөн, өөрийгөө эрхлүүлэх, амрах, алжаал тайлах, гадаад үзэмждээ анхаарал тавих сайхан өдөр гэнэ. Энэ өдрийн энергийг ойр дотныхонтойгоо өнгөрүүлэх, уран бүтээл туурвихад зориулаарай. Сэтгэл санааны хямрал, дарамт дагуулах элдэв харилцаанаас хол байж, таатай сайхнаар цагийг өнгөрүүлэх хэрэгтэй байдаг.
Бямба гариг
Зохион байгуулалт, хариуцлагыг билэгддэг Санчир гариг. Ихэнхи хүмүүс энэ өдрийг гэр орны ажил төрөлд зориулж байдаг. Санчир гариг, хүмүүсийг тэнцвэртэй байдал, эрүүлээр сэтгэхийг дэмжиж, дуусгаагүй ажил төрлөө цэгцлэх, үйл хөдлөлдөө идэвхитэй байх энерги өгч байдаг. Энергийг нь, чухал ажилуудаа төлөвлөх, шийдвэрлэх асуудлуудад зарцуулах хэрэгтэй.
Ням гариг
Энэ өдрийг Нарны гариг гэх Адъяа гариг эрхшээнэ. Амрах, алжаал тайлах, өөрийн “Би”-тэйгээ зохилдлогоонд орох хамгийн төгс өдөр гэж үздэг. Оюун ухааны өсөлт, эрч хүчээ хураах, хэвийн байдлаа хангах, эрүүл мэнддээ анхаарах, материаллаг байдлаа сайжруулах сонголт хийхэд таатай. Энэ гариг энергээ амарч, алжаал тайлахад зориулдаг. Хүчин зүтгэл шаардсан ямар ч зүйлийг төлөвлөж хэрэггүй, амрах хэрэгтэй байдаг аж
. Ийнхүү, өдөр бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудтай байдаг бөгөөд эдгээрийг хүлээн авч, гариг ертөнцтэй нэгэн хэмнэлд орохыг хичээснээр, долоо хоногийн өдөр бүр эерэг зохилдлогоонд орж, гайхалтай сайхан өнгөрч буй нь тун удалгүй мэдрэгдэж эхэлдэг гэнэ.

Даваа гариг
Даваа гаригийг сарны өдөр  гэх Сумъяа гариг эрхшээдэг. Энэ өдөр, бидний оюуны чадавхи, зөн совин, сэтгэл санаа бүрэн нээгдэж байдаг гэнэ. Тиймээс ч, энэ өдөр аливааг эхлэхдээ бодолтой хандах, болгоомжтой байх өдөр гэдэг. Учир нь сарны нөлөөллөөр, сэтгэл санаа тэнцвэргүй байх, хямрах, ядрах магадлалтай байдаг аж. Энэ өдрийг хамгийн сайхнаар өнгөрүүлэхийг хичээх, мөн өөдрөг байснаар дараа дараагийн өдрүүдийг амжилтаар дүүрэн байлгах боломж өгөх гарааны өдөр ч гэж үздэг. Сайн амарч, шингэн зүйл ахиухан уухыг зөвлөдөг байна.
Мягмар гариг
Энэ өдрийг, үйл хөдлөл, энерги, эрч хүчний билгэдэл Ангараг гариг эрхшээдэг. Тиймээс энэ өдөр зорилгодоо хүрэх сайхан өдөр, мөн урагшлах хөдөлгөөн, эрмэлзлэл, шийдвэр гаргах, ялангуяа тушаал дэвших асуудлыг ивээдэг хамгийн сайн өдөр гэдэг. Энэ гариг нь, зорилго тодорхой тохиолдолд, хүслээ гүйцэлдүүлэх эрмэлзлэл, хор шар, эрч хүчээ харамгүй хайрладаг гэнэ.
Лхагва гариг
Харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмждэг Буд гариг ивээдэг. Энэ өдөр, хүсч буй зүйлээ тодорхойлох, чиглэлээ сонгоход таатай байдаг. Ажил хэрэгч уулзалт, хурал цуглаан зохион байгуулах, чухал хүмүүстэй ярилцахад амжилттай байдаг гэнэ. Мөн хайр дурлалаа илэрхийлэхэд сайн гэдэг. Буд гариг оюун санааг удирддаг гэж үздэгээс, оюун ухааны байлдан дагуулалт үр дүнтэй байдаг. Энэ гаригийн энергийг, өөрийгөө илэрхийлэх, ойрын ирээдүйн төлөвлөгөө боловсруулахад амжилттай ашиглаж болно.
Пүрэв гариг
Энэ өдрийг эерэг байдал, дуртай зүйлээ эрхлэхийг дэмждэг Бархасвадь гариг эрхшээдгээс, шинэ нээлтүүд хийх, шинийг эрэлхийлэх, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд зориулах сайн. Санхүүтэй холбоотой асуудлыг үр ашигтай шийдвэрлэх, шинэ зүйлийг сонирхох таатай өдөр. Энэ өдрийг өөдрөг сэтгэлтэй, талархал дүүрэн угтах нь, энергийг нь бүрэн ашиглах боломжийг олгодог.
Баасан гариг
Амралт, хүмүүстэй харьцах харилцааг хамгийн сайхан болгодог, хайр дурлал, уран бүтээлийг ивээгч гариг, Сугар эрхшээдэг. Энэ гаригийн энерги, сэтгэл санааг мөрөөдлөөр жигүүрлэдгээс хайрын болзоо, хайрын илэрхийллийг хамгийн эерэг үр дүн, хариултад хүргэх сайхан боломж олгодог мөн, өөрийгөө эрхлүүлэх, амрах, алжаал тайлах, гадаад үзэмждээ анхаарал тавих сайхан өдөр гэнэ. Энэ өдрийн энергийг ойр дотныхонтойгоо өнгөрүүлэх, уран бүтээл туурвихад зориулаарай. Сэтгэл санааны хямрал, дарамт дагуулах элдэв харилцаанаас хол байж, таатай сайхнаар цагийг өнгөрүүлэх хэрэгтэй байдаг.
Бямба гариг
Зохион байгуулалт, хариуцлагыг билэгддэг Санчир гариг. Ихэнхи хүмүүс энэ өдрийг гэр орны ажил төрөлд зориулж байдаг. Санчир гариг, хүмүүсийг тэнцвэртэй байдал, эрүүлээр сэтгэхийг дэмжиж, дуусгаагүй ажил төрлөө цэгцлэх, үйл хөдлөлдөө идэвхитэй байх энерги өгч байдаг. Энергийг нь, чухал ажилуудаа төлөвлөх, шийдвэрлэх асуудлуудад зарцуулах хэрэгтэй.
Ням гариг
Энэ өдрийг Нарны гариг гэх Адъяа гариг эрхшээнэ. Амрах, алжаал тайлах, өөрийн “Би”-тэйгээ зохилдлогоонд орох хамгийн төгс өдөр гэж үздэг. Оюун ухааны өсөлт, эрч хүчээ хураах, хэвийн байдлаа хангах, эрүүл мэнддээ анхаарах, материаллаг байдлаа сайжруулах сонголт хийхэд таатай. Энэ гариг энергээ амарч, алжаал тайлахад зориулдаг. Хүчин зүтгэл шаардсан ямар ч зүйлийг төлөвлөж хэрэггүй, амрах хэрэгтэй байдаг аж.
Ийнхүү, өдөр бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудтай байдаг бөгөөд эдгээрийг хүлээн авч, гариг ертөнцтэй нэгэн хэмнэлд орохыг хичээснээр, долоо хоногийн өдөр бүр эерэг зохилдлогоонд орж, гайхалтай сайхан өнгөрч буй нь тун удалгүй мэдрэгдэж эхэлдэг гэнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 12, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa