Sugar

Би чамд хайртай учираас...

Dec 18, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Би чамд хайртай учираас...

Би чамд хайртай учираас, байгаа бүхнээ өгөхгүй ээ. Учир нь, би бүгдийг нь өгчихвөл, уур хүрч, гомдол тээн дургүй хүрчихнэ. Яг үүнээс болж би, өөртөө хамгийн түрүүнд санаа тавьж байх ёстой. Үгүй бол, би чамд юу өгч чадах билээ. Би чамд хайртай учираас л зүрхээ, зүрх сэтгэлийн гүнд нуугдсан харанхуй, бүр муу зүйлээ ч харуулахаар нээдэг. Үгүй бол, энэ зүйл хана хэрэм мэт бид хоёрын дунд зогсож, нэг нэгнийг маань бие биенд маань ойртуулахгүй байх юм. Би чамд хайртай учираас л маргалдаж хэрэлддэг. Учир нь, ойлгомжгүй асуудлууд хооронд маань үлдэж хана болохвий гэж айсандаа хэрэлддэг. Би чамд хайртай учираас л, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Учир нь, хожим хойно, бүх амьдралаа чамд зориулсан гэж чамайг буруутгахгүйн төлөө юм. Би чамд хайртай учираас л, чамд, хүч хүрэхгүй хүнд зүйл, намайг аз жаргалтай байлгах шаардлага тавьдаггүй. Учир нь, аз жаргал нь, зөвхөн хүн тус бүрийн өөрсдийнх нь ойлголт байдаг. Би чамд хайртай учираас л, чамаар хүчээр аливааг хийлгэхийг хүсдэггүй. Учир нь, дараа нь, чи надаар  аливааг хүчээр хийлгэж, түүнд чинь уурлаж гомдохгүйн төлөө юм. Би чамд хайртай учираас л, байнга “үгүй” гэж хэлдэг. Учир нь, миний “тийм” гэсэн үг үнэн, чин сэтгэлийнх байгаасай гэсэндээ юм. Би чамд хайртай учираас л, чиний үүрэг хариуцлагыг өөр дээрээ авахаас татгалздаг. Учир нь, чиний үүргийг би гүйцэтгэвэл чи сул дорой нэгэн болж, би уурладаг болно. Би чамд хайртай учираас, эмзэг зүйлсийг чинь хөндөхгүйг хичээдэг. Би чамд хайртай учираас, заримдаа зөрүүд, хатуу ширүүн зан гаргадаг. Учир нь, би өөрөөрөө байхыг хүсдэг. Би өөрөөрөө байж чадахгүй бол чамтай байж чадахгүй. Би чамд хайртай учираас, үргэлж өөрөөсөө юу хүсдэгээ, юу сонирхдогоо асууж байдаг. Учир нь, олж мэдсэн зүйлээсээ авах баяр хөөрөө чамтай хуваалцахын төлөө юм. Би чамд хайртай учираас, бүхий л амьдралаа ганцаар өнгөрүүлж чадна. Учир нь чамд энэ нь дээр санагдвал, түүнийг чинь хүлээн зөвшөөрөхийн тулд юм. Би чамд хайртай учираас, би чамайг хэзээ ч тавьж явуулах чадалтай. Учир нь, чиний бүхнийг үзэж туулах хүслийг чинь хорихгүйн төлөө юм. Би чамд хайртай учираас, чамаас биш, өөрөөсөө олон зүйлийг хүлээдэг. Учир нь, чи бол би биш, өөр тусгаар хүн. Би чамд хайртай учираас, дүрэм журам гаргадаг. Учир нь чи бид хоёр тус тусдаа хүмүүс бөгөөд хамт амьдрахын төлөө үүнийг хийдэг. Чи бид хоёр, хоёр өөр ертөнц, тиймээс хэлэлцээр тохиролцоог тогтоохын тулд юм. Би чамайг харж байна. Мөрөөдөл, төсөөллөөсөө салган илүү тод харахыг хүсдэг. Учир нь, би чамд хайртай. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Dec 18, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.