Sugar

“Баярлалаа” гэдэг үгийн эдгээх, илааршуулах увидас

Mar 31, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Энэ үг, сэтгэл гутрал, сэтгэл санааны хүнд байдлыг эмчлэх, аж амьдралд эерэгээр нөлөөлөх гайхалтай чадвартай гэнэ. 

Сэтгэл судлаачдын, 352 хүнийг хамруулан явуулсан судалгаагаар, талархлын үгс нь, түүнийг хэлж байгаа болон хэлүүлж буй хүний аль алины, сэтгэхүй болоод мие мах бодын байдлыг нь сайжруулах чадвартай гэсэн үр дүн гарчээ. Уг судалгаанд, 18-58 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцсон бөгөөд эдгээр хүмүүсийн зарим нь бусад хүмүүсийн дэргэд сэтгэл санаагаа бүрэн илэрхийлж чаддаггүй, айж, ичих байдалд ордог байсан нь засагдсан ба олонхи хүмүүсийн хямрах, гутрах сэтгэлийн хандлагууд эдгэсэн ажээ. Энэхүү судалгаагаар, талархлын үгс нь, тэр дундаа хариу талархал дагуулах нөхцөлд, хүмүүсийн хоорондын итгэлцлийг сэргээх, өөртөө итгэх итгэлийг өсгөх зэрэг олон гайхалтай сайн үр дагавартай болохыг тогтоожээ. Үүний зэрэгцээ, сэтгэцтэй холбоотой өвчлөлүүдийг эмчлэхэд, тухайн өвчтөнд хандах ойр дотны хүмүүсийн хайртай дотно харилцаа, халамж юунаас ч илүү нөлөөлдөг гэсэн урд өмнө хийгдэж байсан судалгаануудын үр дүнг, энэ судалгаа нотолсон байна. “Баярлалаа” хэмээх энэ үг, үргэлж, эерэг сэтгэл хөдлөлийг дагуулдаг бөгөөд энэ үгийг сонссон хүн баярлаж, эргээд талархан баярлалаа гэх, мөн энэ үгийг хэлсэн хүн, эргээд талархал сонсоод баярлах, энэ бол хүн бүрийн бие биедээ хамгийн амархан хийж чадах гайхамшиг юм. Энэ үед, эдгээр хүмүүсийн сэтгэл санаа сайхан болж, бие организм сэргэж байдаг. Сэтгэл санаа сайхан байх үед хүн, баяртай, аз жаргалтай байж, бүх зүйл амар хялбар санагдан, хөнгөн шингэн хөдлөн, урам зориг нь сэргэн, амьдрал жаргалтай болж байдаг. Тиймээс, бие биедээ жаргал өгөх энэ үгийг байнга хэрэглэн, ажил төрлөө бүтэхэд ч дотроо “баярлалаа” гэж хэлж, ертөнцөд, мөн тухайн ажлыг бүтэхэд оролцсон бүх зүйлд сэтгэлдээ талархан, амьдралаа баяраар дүүргэх боломж бидний гарт байгаа ажээ. Энэ үгийн олон давталт нь мөн, үгийн хүчний хууль, түүний үйчлэлээр амьдралыг маань баяраар дүүргэх болно. БАЯРЛАЛАА. Бид баяртай байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Mar 31, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa