Sugar

Аз жаргалтай хүмүүсийн зуршилууд

Sep 22, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Аз жаргалтай хүмүүсийн  зуршилууд

Сэтгэл санааны тавгүй байдал, амьдралын таагүй үеийг, байнгын зуршилуудаа багахан өөрчилөн, тэрхүү өөрчилөлтөөрөө  жигүүрлэн, амьдралаа аз жаргал болгон хувиргах боломж байдаг байна. “Аз жаргал бол, амархан хайгаад олчих бэлэн зүйл биш, харин, бидний өөрсдийн үйл хөдлөлийн үр дагавар юм” гэж, XIY дүрийн Далай лам хэлсэн нь туйлаас үнэн юм. Өөрийн зуршилуудаа өөрчилөн аз жаргалтай болсон хүмүүсийн хувьд, уг аз жаргалд хүргэсэн “аз жаргалын дадал зуршилууд”-нь тэдний сэтгэл санааны салшгүй нэгэн хэсэг нь болчихдог учираас, тэр бүр түүнийгээ тайлбарлан таниулж чадддаггүй. Тиймээс эдгээр зуршилууд тархан дэлгэрч чаддаггүй байна. Тэдний аз жаргалтай амьдрал, баяраар гийсэн, жаргалтай дүр төрхийн цаадхи нууцыг дэлгэе.

-Тэд, хэзээ ч сөрөг зүйлд хутгалддаггүй. Амьдралын замд нь тааралдах муу зүйлс, муу хүмүүсээс зайлсхийж, цаг тухайд нь холдож чаддаг. Хэрүүл хэл амд оролцохгүй. Эдгээр хүмүүс, амьдралдаа тохиолддог муу, бүдүүлэг аливаа харьцааг үзэн яддаггүй харин сургамж болгон хүлээн авч, талархаж явдаг.
-Тэд, хүмүүстэй аливааг сэтгэлээсээ хуваалцах чадвартай байдаг. Сэтгэлийн өглөг, бодит тусламж заавал эргэж ирдэгийг тэд маш сайн мэдэж байдаг.
-Тэд, харилцаа холбоог чухалчилан үздэг. Хамгийн сайн харилцаа ч цаг хугацааны эрхээр сулрах магадлалтай байдаг гэдгийг мэдэж, байнга анхаарч сэргээж байдаг.
-Тэд бусыг хайрлахын зэрэгцээ мөн өөрийгөө ч хайрлаж чаддаг. Өөрийгөө орхигдуулан хэн нэгний аз жаргалын төлөө зүтгэхийг хамгийн аймшигтай зүйлд тооцдог. Тэд өөрийгөө хайрлах нь амиа бодох зан биш гэдгийг мэддэг. Өөрийн сонирхолоо нэн түрүүнд тавьж, дуртай зүйлсээ эрхэлдэг.
-Тэд нэрд гарахын оронд, үр дүнтэй байхад зорьдог. Нэр алдар мөнх биш гэдгийг маш сайн мэддэг. Нэр хүндтэй байх нь, бусдын хайр хүндэтгэлээс үүдэлтэй ч, түр зуурынх, харин үр дүн бол чадварыг олгодог гэдгийг яс ойлгосон байдаг.
-Тэд чин сэтгэлээсээ талархаж чаддаг. Талархал бол аз жаргалын хаант улсын эзэн хаан гэдгийг, тэд, илэрхийлж хэлж чаддаггүй, харин тэр нь чин сэтгэлээсээ талархдаг тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж байдаг. Хүн хэдий их талархна, төдий чинээ стресс, депресс, айдас түгшүүр, ганцаардал, атаархал, мэдрэлийн ядаргаа зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдэд өртдөггүй.
-Тэд гуйвшгүй өөдрөг үзэлтэнгүүд. Ямар ч нөхцөл байдалд, өөдрөг байж давж туулах чадвартай. Алдаагаа аливаа зүйлийн гарц, өсөлтийн түлхэц, үнэт сургамж гэж хүлээж авдаг.
-Тэд хэрэгтэй үедээ, “Үгүй” гэж хэлж чаддаг. Хүн, тэр бүр “За” гэх нь, хувийн амьдралын цаг хугацаанаасаа хумсалдаг гэдгийг тэд сайн ойлгодог.
-Тэд, амжилтад хөөрч, алдаагаа хүндээр тусгаж авдаггүй.
-Тэд, аз, эз ээлжилдэг гэдгийг сайн мэддэг. Тиймээс үргэлж төлөвлөгөөтэй байж, амьдралын хатуу хөтүүд бэлтгэлтэй байх чадвартай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 22, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa