Sugar

60 секундэд, өөрийнхөө тухай мэдэх гайхмаар үнэн

Feb 23, 2017 - by Baigalmaa

Сонин хачин

Энэ 60 секундэд хийх зүйл тань, зүгээр цагийг тань үрэхгүй бөгөөд 3-хан зүйлийг бичихэд, минутаас илүү зарцуулагдахгүй. Та, хүссэндээ хүрхийн тулд, үнэхээр хүч, цаг хугацаагаа зарцуулж чадаж байгаа эсэхийг тань харуулдаг.

1-р алхам:
Цаас, үзэг аваад өчигдөр юу хийснээ цөөн үгээр илэрхийл. Унтсан, идсэн уусан орохгүй. Та, шударгаар бичээрэй. Бичсэнийг тань хэн ч харахгүй. Жишээ нь, орой интернетэд цаг өнгөрүүлсэн, эсвэл цуврал кино үзсэн, гэх мэт... биччихэв үү? гайхалтай, үр дүн рүүгээ ойртлоо
2-р алхам:
Өөр цаасан дээр, цөөхөн үгээр товчхон, амьдралдаа хамгийн чухал хэрэгтэй 5 зүйлийг дугаарлан бич. Жишээ нь:
1.амьдралаа авч явах, гэр бүлээ тэжээх
2.найз нөхөддөө үнэнч байх
3.зорилгодоо хүрэх
4.бизнесээ өсгөх
5.санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэх мэт...
Эсвэл эдгээр, чухал зүйлс, асуудлууд нас, насанд өөр байх тул өөрөөр:
1.гэр бүлдээ туслах, итгэл хүлээх
2.албан тушаал ахих, боловсрол, мэргэжил эзэмших
3.гэр бүлтэй болох
4.ирээдүйгээ сайхан болгох
5.гитар тоглож сурах, гэх мэт...
Амьдрал, хүсэлдээ хэрэгтэй байгаа зүйлсээ бичнэ. Энэ цаасныхаа дээд талд гарчиг маягаар, “Би итгэдэг ” гээд биччих. Энэ бол таны амьдралын ЗОРИЛГО буюу амьдралын философи.
3-р алхам:
Өчигдөр хийсэн зүйлээ бичсэн хуудсаа аваад, тухайн бичсэн зүйлүүддээ зарцуулсан цагаа, ард нь, тус тус бичнэ. Ийм маягаар, ажил-...цаг, интернэт-...цаг, утсан дээрээ тоголсон-...цаг, найзтайгаа ярьсан-...цаг, мөн энэ хуудасныхаа дээр “Би итгэдэг” гээд гарчиглачих. Энэ бол таны БОДИТ амьдрал.
Та, зөвхөн өчигдөр хийсэн зүйлээр, юу гэж философи тодорхойлогдох вэ дээ, гэж бодож магад, бас өчигдөр та, тэр болгон хийдэггүй зүйлээ хийсэн ч байж болох /хувцас худалдан авахаар дэлгүүр хэссэн, ачаалалтай ажиллаад амарсан, зугаалганд явсан/ юм. Хэрэв бусад өдрүүдээс тань, их ялгаатай өнгөрсөн бол өдөр тутам хийдэг зүйлсээ бичсэн ч болно.
1/ танд чухал зүйлс. 2/ эрч хүч, цаг хугацаагаа зарцуулдаг зүйлс. Энэ хоёр хир ялгаатай байна?
Энэхүү, ялгаанууд, таныг 5 жилийн дараа ямар байхыг тань харуулах, мэргэ төлөгнөөс ч илүү хэрэгсэл юм. Зүгээр л, өөрийн амьдралын ЗОРИЛГО, мөн, одоогийн эрч хүч, цаг хугацаагаа юунд зарцуулж байгаа дээр үндэслэсэн БОДИТ АМЬДРАЛ хоёроо харьцуул. Энэ бол, таныг, 5,10 бүр 20 жилийн дараа хэн байхыг чинь харуулах гайхалтай, минутын хугацаатай томоохон судалгаа явагдлаа гэсэн үг. Та,- бол, ердөө л, өөрийн цаг хугацаагаа юунд зарцуулдагийн илрэл юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Feb 23, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa