Sugar

40 насандаа сэтгэл хангалуун амьдрахын тулд, 20-д насандаа хийх ёстой зүйлс

Dec 13, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Урт хугацааны төлөвлөгөө зохиож чаддаг хүн аз жаргалтай байдаг гэнэ. Одоо цагт хийгдэж байгаа багахан ач холбогдолтой зүйл ч, ирээдүйд том үр дүн авчирна гэж судлаачид үзэж байна. Ингээд, дараах зүйлсийг 20-д насандаа хийхийг хичээснээр, 40-д насандаа амжилт, аз жаргалаар дүүрэн явах боломжийг олгох дүрмүүдийг танилцуулъя.

1. Урьдчилан тааварлахад үр дүн нь бэрх байсан ч азаа туршиж байхыг зөвлөдөг. Хэдийгээр, энэ үед гавьтай амжилтад хүргээгүй эдгээр зүйл тань, олон ололтот зүйлийг ирээдүйд авчирдаг. Шинэ шинэ зүйлийг оролдоод үзэх цаг зав, зүрх зориг энэ насанд тань л байдаг.
2. Сурч мэдэхдээ анхаарах. Ажил, албан газраас сургах, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалттай холбоотой боломжуудыг алгасахгүй ашиглаж байх хэрэгтэй. Мөн сурч боловсрохдоо биеэ дайчлахыг хойш тавьж болохгүй.
3. Мөнгө санхүүгийн байдлаа хянаж сурах хэрэгтэй. Орлого зарлагаа хуваарилах болон хөрөнгө оруулалтын талаар ойлголтыг энэ үедээ олж авах нь ихээхэн амжилтыг дагуулдаг. Сурч боловсрох, орон сууцтай болох зэрэг асуудлуудаа, хөрөнгө оруулалт, зээллэг зэргийг ашиглан хойш тавихгүй шийддэг байх. Мөн, аливааг хямгадаж хэмнэх талаас харж суралцах нь сайн.
4. Туршлага суралцахыг нэн тэргүүнд тавих нь, олон ирээдүйн алдаанаас хамгаална. Ичиж нэрэлхэлгүй, ахмад хүмүүсээс асууж, сурч бай. Ахмад хүмүүсийн туршлага, интернэтээс хайгаад олдохгүй шүү. Ахмад хүмүүстэй сайн харьцаанд байж, туршлага, мэдлэгээс нь суралцаж авахыг хичээж байх хэрэгтэй. Нас чинь явах тусам, ийм багш нар ховордно.
5. Танилын хүрээгээ өргөсгөх. Танил тал гэдэг бол ирээдүйн олон амжилтад хүргэх гүүр болж өгдөг гэдгийг мартаж болохгүй. Ашигтай, ашиггүйгээс шалтгаалахгүй танилын хүрээ өргөнтэй байж, холбоогоо таслахгүй байхад анхаарч байх хэрэгтэй. Цаг хугацааны туршид олон зүйл өөрчилөгддөг.
20-д насандаа хүмүүс, ирээдүйн амжилт албан тушаал, эрх мэдэл, материаллаг байдлынхаа суурийг тавьж байдаг бөгөөд энэхүү хялбар дүрмүүдийг мөрдөхийг хичээн, чармайн зүтгэснээр, ирээдүйд амжилт бүтээлээр дүүрэн амьдрах, амжилт, аз нь гийсэн хүн байх боломжийг өгдөг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 13, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.