Sugar

Зөвхөн амарсныхаа төлөө цалинждаг ажилчид

Jan 15, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Технологи


Зөвхөн амарсныхаа төлөө цалинждаг ажилчид

Гайхалтай, мөн мөрөөдлийн юм шиг сонсогдож байна уу? Ажиллахгүй амарсныхаа төлөө цалин авдаг ажилчид, эхлээд баярлаж байснаа залхаж уйдацгаан алиагаа алдаж буй тухай гунигт түүх бас биш юм шүү. Харин, ийм нэг хэсэг ажилчид  20-р зуунд үнэхээр байсан гэнэ. Тэд зөвхөн амарсныхаа төлөө цалин авч, ажил хийх үедээ цалин авдаггүй байж. Энэ солиотой юм шиг цалинжилтийн системийг өнөөх алдарт Генри Форд санаачлан хэрэгжүүлж байжээ. Энэ хүн тийм мулгуу амьтан байгаагүй, түүний эдгээр ажилчид нь үйлдвэрийнх нь засварын бригадынхан байсан бөгөөд тав тухтай амралтын өрөөнд амарцгааж, тэр өрөөнд нь амралтын цагийг нь тооцож мөнгө нь орж байгаа нь харагдаж байдаг тусгай төхөөрөмж тавьсан байдаг байжээ. Мөн уг төхөөрөмжийн улаан гэрэл асах нь үйлдвэрийн аль нэг дамжлага дээр эвдрэл гарсныг зааж, засварчид хар хурдаараа очиж хурдан засаад буцаж ирж, цалин нь гүйж эхэлнэ. Үүн шиг үр дүнтэй цалингийн систем Генри Фордоос өөр хэн санаачилах билээ. Цагаар цалинждаг ажилчид хурдан хийх, яарах сэдлээр хомс болохыг анзаарсан хэрэг. Тэгээд ч, тэр мөн эдгээр ажилчид хурдан чанаргүй хийх боломжгүй гэдгийг тооцсон аж. Учир нь, дахин эвдэрсэн тохиолдолд дахин дуудагдаж цалингаа зогсоож алдахгүйн тулд тун чанартай хийдэг байсан гэдэг. Үүнээс, цалинжилтийн системийн янз бүрийн сонирхолтой үр ашигтай хувилбар байх боломжтой, мөн шинэ шинэ санаа гарах бололцоо буйг болон хүмүүсийг цалинжуулахад ажлын үр дүн гол чухал болох нь харагдаж байгаа юм. Танд ч гэсэн магадгүй, анзаарч ажигласан ажилын үр дүн нэмэгдүүлэх, хэрэгжүүлэх боломжтой, сонирхолтой санаа байж магад, хэдхэн жилийн дараа энэ зүйлийн тань талаар ажил хэрэгч хүмүүст зориулан манай сайт нийтэлж байх ч юм билүү гэсэн сайхан мөрөөдлөөр энэ мэдээгээ өндөрлөе. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Технологи

Jan 15, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.