Sugar

Зөв ярих нь амжилтад хөтөлнө

Dec 05, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Зөв ярих нь амжилтад хөтөлнө

Бид бүгд ярьж, хөөрөлдөж чаддаг. Гэхдээ бодол санаагаа зөв сайхан илэрхийлэх чадвар тэр бүр, хүн бүрт байдаггүй гэж хэлж болно. Зарим хүнийг сонсоод баймаар, гэтэл нэг хэсэг нь бодлоо нөгөөдөө хүргэх, яриандаа анхааруулах гэж асуудал болох, уйтгар төрмөөр тойруулж нурших зэрэг байдлаар анзаарагдаж байдаг. Зөв ярих чадвар нь, бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулах гол хэрэгсэл бөгөөд сурч боловсрох, өсч хөгжихөд хөтөлж, мэргэжлийн түвшинд амжилтад хүрэхэд төсөөлшгүй тустайгаас гадна ирээдүй үеэ өсгөж хүмүүжүүлэхэд үлгэр дуурайл болж өгдөг. Мөн төрлөх хэлээ бүрэн эзэмших бахархууштай  сайхан үйлдэл юм. Зөв ярих чадвар эзэмшихийн тулд, хэлж буй үг бүрийн үсгийн авиаг бүрэн дуудаж занших, ярилцах үедээ амьсгалаа зөв хуваарилаж сурах, бодол санаагаа тодорхой илэрхийлэх, аль болох сул үг хэрэглэхгүй эсвэл удаан пауз авахгүй байх, агуулга, сэдвээ сайн мэддэг байх, утгын алдаа гаргахгүй байх, үгсийн арвин сантай байх, илтгэх чадварт суралцах зэрэг хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог.

1. Их унших, маш их унших хэрэгтэй. Уншсанаа бусдад ярих нь, зөв ярих урлаг эзэмшихэд гайхалтай үр дүнтэй байдаг. Уншсанаар, үгсийн сан тань шинэ үгсээр баяжиж, мэдлэгийн хүрээ тань тэлж байдгаас хамгийн шилдэг арга гэж үздэг. Сонгодог зохиолууд сонгож унших нь хамгийн үр дүнтэй зөв арга гэдэг байна.
2. Шинжлэх ухаан, ерөнхий боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд үзэх нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах, цаг үеийнхээ шинэ шинэ нэр, нэршилийг мэдэж авахад тустай
3. Үгсийн авиаг бүрэн дуудаж ярьж сурахын тулд өөрийн яриаг дуу хураагчид бичиж авч сонсч, алдаатай зүйлээ засч байх үр дүнд хүргэдэг
4. Ярианы үеийн амьсгалаа зөв хуваарилаж сурахын тулд, номыг чангаар уншиж, үргэлжилсэн өгүүлбэрүүдийг унших үедээ амьсгалаа тохируулж сурах хэрэгтэй
5. Ярианы темпээ анхаарах. Хэт хурдан биш мөн удаан биш байх ёстой.
6. Зөв ярихад, илэрхийлэх зүйлийн өгүүлбэрүүдийн дараалал мөн зөв байх ёстой бөгөөд хэлц үгүүд, алдартнуудын хэлсэн үгс зэргийг цээжилж оновчтой хэрэглэж сурах, мөн тодорхой нэг зүйлийг гоё сайхнаар, уран зохиолын хэлээр, сонирхолтой байхаар үгээр зураглах дасгал хийж хэвших нь өндөр үр дүн дагуулна
7. Ярилцах үедээ, зөвхөн яриандаа анхаарах биш мөн нүүр, гарын хөдөлгөөндөө анхаарах хэрэгтэй байдаг. Аль болох тайван байж, нүүрний хөдөлгөөн гарын дохио зангааг маш бага хийж сурах хэрэгтэй. Үгүй бол сэтгэл санаа тогтворгүй, өөрийгөө удирдаж чаддаггүй хүн гэж хэлэгдэх болно
8. Ярих зүйлийнхээ гол санааг ялгаж, сул үгүүдээ хасах. Санаа тань товч бөгөөд тодорхой, ойлгомжтой болно.
9. Үг, өгүүлбэрийн өргөлтүүддээ анхаарах. Маш сонирхолтой зүйл ч нэг хэмийн өнгөөр ярихад уйтгартай болон хувирдаг. Үгийн утга, хэлж буй зүйлийн санааг өргөлт нь, тодотгож өгдөг байна.
10. Аливаа зүйлд суралцахад, дадлага болон дасгал шиг хэрэгтэй зүйл үгүй. Аль болох боловсролтой, чадварлаг хүмүүсийн орчинд яриа өрнүүлэхийг хичээх хэрэгтэй байдаг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 05, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa