Sugar

Японы эртний нэгэн домог

Aug 15, 2020 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Ярилцлага Гэр бүл


Японы эртний нэгэн домог

Хүн өөд болж тэнгэрт халимагц, Бурхан хүнийг уйдаахгүй гэсэндээ, түүнд ар гэрийнхэн, найз нөхдөө харж байх  тавцан дээр нь, хонх зүүсэн цэцэг тавиастай ер бусын нэгэн цонх бэлэглэдэг гэнэ. Ингээд, талийгаачийг хэн нэгэн дурсах үед цэцгэнд зүүлттэй хонх жингэнэж, түүний тухай сайхан зүйлс ярих бүрт цонхоор нь нар тусаж, ойр дотныхон нь түүнийг үгүйлэн дурсаж уйлахад нь бороо орсноор цэцэг нь ургаж хөөрхий түүнийг баярлуулдаг аж. Эхний үед байнга хонх нь жингэнэж, нар тусаж, харуусан дурсах хүмүүс уйлснаар бороо шивэрч цэцэг нь ургасаар байдаг гэнэ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хонх нь ховорхон жингэнэж, нар ч мөн ховорхон шагайж, бороо ч татарч өнөөх цэцэг нь хатаж, баярлах зүйлгүй болдог аж. Бурханы оронд морилсон хүмүүсээ өнөд хайрлах, дурсах, болдог бол баярлуулах чин хүсэлтэй, гайхамшигтай үнэнч зүрх хүн болгонд бий. Алсын алс тэнгэрийн оронд одсон бүх хүний цонхон дээр, хонх нь үргэлж жингэнээстэй, цэцэг нь нахиалан дэлбээлж, амар амгалан баясалтай байгаасай. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Ярилцлага Гэр бүл

Aug 15, 2020 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Чи... Jan 14, 2020 - Nimo