Sugar

Улаан алим

Jul 17, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Улаан алим

Хүмүүс хамтын амьдралаа зохиохдоо дараагийн жишээтэй адил алдаж, насан туршдаа жаргалгүй явах шалтгааныг өөрсдөө хийж байдаг гэнэ. Ихэвчилэн танил тал, ажил төрөл, хүрээлэл дотроосоо хань ижлээ сонгодог бөгөөд дараах байдлаар ихэнхидээ сонгож байдаг аж. Та нэгэн, хэн ч юм нэг хүнтэй танил эсвэл зүгээр л найзалдаг гэж бодъё. Түүнд гурван ногоон алим байгааг та мэддэг. Харин танд нэг кило улаан алим хэрэгтэй байгаа. Энэ тохиолдолд мэдээж хэрэг дэлгүүр зах явж, улаан алимтай хүнээс алимаа худалдаж авах нь зөв. Гэтэл зах хэт хол, мөн хаалттай байх магадлалтай, алим байгаа үгүйг мэдэхгүй гэх зэргээс, хажуудаа байгаа өнөөх хүнд улаан алим байгаа байх, түүнийг нь хичээл зүтгэл гаргаж байгаад авна гэсэн бодол орж ирснээр, тэр хүнд санаа тавьж үйлчилж эхэлнэ. Тэр хүн гайхсан ч гэсэн үйлчилэх, санаа тавихад юунд дургүйлхэх билээ. Кино, үзвэрт хамт явах санал тавьж, хамт зугаалав. Улаан алим байдаггүй. Зоогийн газарт урьсаны дараа ч мөн  адил. Ахуй амьдралын зүйлс дээр нь ч туслав. Ер нь олон зүйл дээр тус дэм болохыг мэрийж, улаан алимаа гаргуулахаар зүтгэнэ. Алим байдаггүй.  Эцэст нь бүр улаан алимаа гаргуулчих санаатай хамт амьдрах болов. Нэг кило улаан алимны үнэ тэнгэрт хадав. Нэгэнтээ ихээхэн зүтгэл гаргачихсан тул захаас авч болох талаар бодохоо ч больж, тавилан минь гэж бодсоор эвлэрэв. Гэсэн ч нэг өдөр, -“Би чамд амьдралаа зориулсан. Харин чи ялзардаг алимаа ч өгдөггүй.” хэмээн та орилж, хариуд нь, - “Юун алим, яагаад надад байгаа гэж бодсон юм? Надад угаасаа байгаагүй шүү дээ!” гэж уйлагнан хэлэхийг сонсно. Үнэхээр, юунаас болж тэгж бодов оо. Бидний эргэн тойронд байгаа хүмүүст тэрхүү улаан алим зүгээр л байхгүй байж болно гэж бодож чаддаггүй маань харамсалтай. Тэрхүү дуртай алимаа олж авахын тулд, алим байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй хэн нэгнийг зовоож, мөн өөрийгөө ч зовоох хэрэг байв уу. Хүмүүс амьдралаа энэхүү улаан алимны адил шийдэж, үзэл бодол нэгтэй нэгнийг эрж хайж, хүлээцтэй байхын оронд таамаглал, сэтгэл хөдлөл, олны жишгээр амьдралаа зохиож, хувь тавилан хэмээн явдаг ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jul 17, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa