Sugar

“Тусгайгийнхан” тулааны үед хэргэлдэг, харин бид амьдралдаа хэрэглэж болох 13 тактик

Feb 21, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Технологи


“Тусгайгийнхан” тулааны үед хэргэлдэг, харин бид амьдралдаа хэрэглэж болох 13 тактик

Дайн тулааны үед хэрэглэгдэн шалгарсан эдгээр тактикийг, хүмүүсийн сэтгэлгээг өөрчилөх, бие мах бодын чадавхийг нэмэгдүүлэх боломжтой, түүнчилэн амьдрал, бизнест хэрэглэснээр амьдралын олон асуудлыг шийдвэрлэх, мөн амьдралыг хөнгөвчилөхөд тустай байдаг гэж, Америкийн тусгайгийн хошууч байсан Карл Эриксон, хэрэглэж дадахыг санал болгожээ. Тэрээр, дайн тулааны үед хүн амьд гарах, амьд үлдэх, ялахын тулд, алдах эрхгүйгээр сэтгэж, мөн хамгийн хариуцлагатай, амьны үнэтэй аргуудыг сүвэгчилж байдаг. Энэхүү сэтгэлгээг өөрийн болгосон хүн амьдралын асуудлуудыг гайхалтай хялбараар шийддэг гэсэн байна.

1.    Аливааг зөв сэтгэснээр,  хүндрэлтэй асуудлуудаас 90% зайлсхийх боломжтой. Хийх гэж буй зүйл, тулгарч буй асуудлууддаа, зөв дарааллаар хандах нь тийм ч хэцүү  зүйл биш. Сайтар бодож тунгааж хөдөл. Өглөө сэрээд, “Өнөөдөр магадгүй би, өөрийгөө болон хайртай дотныхноо хамгаалах өдөр байж болох юм” гэсэн дайчин хандлагаар бүхэнд ханд. Хариуцлагыг тань өндөрсгөж, таагүй зүйлс, саад бэрхшээлээс зайлсхийхгүйгээр давахад тань тустай. Дайн тулааны үед гараа хумхин суух нь ялагдалд хүргэнэ. Үүний адил амьдралын энэ өдөртөө ч, ялагдахгүй байхыг хичээ.

2.    Төлөвлөж буй зүйлдээ “Ухрах” хувилбар буюу бүтээгүй тохиолдолд тухайн байдлаас гарах гарцаа тусгаж занш. Үүнийг тунгааж бодох нь  төлөвлөгөөгүй байснаас дээр. Учир нь, урьдчилан харж чадаагүй тохиолдолд давхар ялагдалд орно.

3.    Бүх асуултад хариулж чаддаг хүмүүсээс болгоомжил. Түгдрэлгүй хариулж байгаа хүн үнэн бодит бус урьдчилан бэлдсэн хариулт буюу хийсвэр түүхүүд дээр тулгуурлаж хариулах нь илүүтэй байдаг.

4.    Цусны эргэлтээ сайжруул. Өглөө гүйх нь зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Гүйлт нь зөвхөн бие мах бодод ч биш мөн сэтгэхүйд ашигтай байдаг. Мөн биеэс хор гадагшлуулна.

5.    Дотоод мэдрэмждээ итгэж бай. Нэг л, өөрт таагүй санагдаад байгаа зүйлсээс зайлсхийж, татгалзаж байх. Энэ хандлагын улмаас зуу зуун амь нас аврагдсан түүхүүд байдаг. Эриксон өөрийн хувийн нэгэн туршлагыг хуваалцсан бөгөөд дайны үед цэргүүдтэйгээ даалгаварт явж байхдаа, дайран өнгөрөх нэгэн хэсэг газраар явмааргүй санагдаж тойрон гарчээ. Гэтэл араас нь явсан отряд минанд өртсөн гунигт тохиолдол гарсан аж. Тэрээр, таагүй санагдсан 10 тохиолдлын 9-д нь аз таарч болох ч, 10 дах нь зайлшгүй гэж бичжээ.

6.    Өглөөд аяга кофе ууж байх нь бие мах бод, сэтгэхүйг сэргээнэ.

7.    Өөрт тань итгэхгүй байгаа хүмүүст итгэх. Танд итгэдэггүй зайгаа бариад байгаа хүн нягтлан тунгаадаг, үл итгэгч хүн. Харин үргэлж танд, “За, тийм” гээд байгаа хүний сэдэл нь юунаас урган гарч байгаа нь ойлгомжтой. Нэг бол тэнэг эсвэл хуурмаг хүн. Ямар ч тохиолдолд, ийм хүн танд хэрэггүй. Түүний оронд, бие биенээ сэрдсэн хандлагатай байсны үр дүнд, итгэлцэл олцгоож нэг санаатай болох хандлага юу юунаас дээр.

8.    Гадна үзэмждээ итгэлтэй байх нь юунаас ч чухал. Тулааны талбар дээр ч сахлаа хуссан цэмцгэр, хувийн ариун цэвэр сахих нь хамгаас чухал. Онцгой тохиолдолд л, даалгавраас шалтгаалж сахлаа ургуулах тохиолдол гардаг. Мөн судалгаагаар, зөвхөн шүдээ цэвэрлэх асуудал л гэхэд, хүний дайчин сэтгэлгээг 13% өсгөдөг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Сэтгэл санаа хүнд байх үед, мөн хүнд бэрх зүйл гүйцэтгэх өдрөө, цэвэр цэмцгэр хувцаслах, арчилахад цаг зав заавал гарга.

9.    Дайчин хэмнэлд сэтгэлгээгээ оруулах. Үүний тулд хийх зүйлээ бичих хэрэгтэй. Өдөр бүр бичсэнээр гайхалтай үр дүнд хүрдэг.

10. Товлосон цагаа баримтлах. Тухайн цагаас эрт ирэх, эрт эхлэхийг цаг баримталсанд тооцохгүй. Учир нь, ийм үйлдэл бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүйгээс гадна, тэвчээргүй, мөн хүлээх, суух завтай хүн мэт харагдуулж нэр хүндэд тань ч нөлөөлөх боломжтой.

11. Гол зорилгодоо төвлөрөх. Тусгайгийнхан, тулааны маневруудыг үргэлж ярьцгаадгийг анзаарсан байх. Энгийн хүмүүсийн хувьд, жишээ нь танкыг хааш нь шилжүүлэх, байрлуулах талаар яригдаж байна гэж л ойлгодог. Яг энэхүү зураглал, хурал зөвлөлгөөн дээр гойд хэрэгтэй байдаг. Хажууийн өөр бусад зүйлсэд анхаарахгүй, зорилгоо танк мэт төсөөлснөөр гол сэдвээс гажихгүй байх юм.  Чухал бус сэдвүүдээр хүчээ сулруулахгүй байна гэсэн үг.

12. Өөр хүнд уншуулмааргүй таны захидал, зурвасыг өөр хэн нэгэн уншиж байна гэж төсөөл. АНУ-ын армийнхан, цахим бичиг, захидлуудаа, хятадын тусгай албаныхан унших боломжтой гэдгээс нууцалсан утгаар бичдэг. Яг үүний адил нууцлах зүйлээ ийм сэтгэхүйгээр, хэн нэгэн таны эсрэг ашиглах боломжгүй байхаар бичиж сур.

13. Сөрөг бодлуудаас сал. Тан руу ачааны тэрэг хурдтай давхиад ирлээ гэхэд та юу хийх вэ? Мэдээж хэрэг та хажуу тийш үсрэн зайлна. Амьдрал мөн үүний адил. Бэрхшээл таарлаа гэхэд чиглэлээ өөрчил. Өөртөө амралт өгч тунгаан бод. Бэрхшээлтэй үеийн бодит байдлаас зугтаах оролдлогууд болох мансуурах, согтуурах асуудлууд хэзээ ч тус болохгүй. Өөр гарц эрэлхийлж, тулж ирсэн ачааны машинаас зугтах үйлдэл хийхийн адил зайлсхийх үйлдлийг хийж бай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Технологи

Feb 21, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.