Sugar

Тайвшрах арга

Mar 27, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Тайвшрах арга

Уур уцаар, уур хилэн, бухимдал, гомдол, хэрүүл гэсэн эдгээр сэтгэл хөдлөлүүд хүний бие мах бод, сэтгэхүйн эрүүл байдал, эрч хүчийг устгаж туйлдуулж байдаг. Тиймээс, ийм байдалд орохоос сэрэмжилж дараах аргуудыг хэрэглэж сурахыг зөвлөдөг.

1. Уур уцаартай байсан, уурлаж хилэгнэсэн үеийнхээ шалтгааныг олохыг хичээх хэрэгтэй. Уур хүрмэгц, тэрхүү уур хүргэсэн асуудлыг тэс өөрөөр шийдэх гээд үз. Уур хүргэж буй зүйлийн сайн талуудыг нь яаж ийгээд ол. Заавал байдаг. Хэрэв олсон бол байдал тэс өөрөөр харагдаад эхэлснийг анзаарав уу? Уурлаж хилэгнэснээр хүн юунд ч хүрдэггүй. Та, өөрөөсөө, “уг уур хүргэсэн асуудал таны хувьд үнэхээр чухал зүйл мөн үү?” гэж асуугаарай. Магадгүй та, өөрөө хүний уур цухлыг бараад байгаа юм биш биз?
2. Өөрийгөө тайвшруулах, төсөөллийн, нүдэндээ дүрслэх арга. Уурыг дарж, болж буй зүйлтэй эвлэрэх боломж өгнө. 1/ Хэрэв таныг хүн гомдоосон бол, уурлахын оронд өршөөнгүй хандах гээд үз. Хэрэв болж өгөхгүй бол, тэр хүнийг дорд, доромж байдалд орчихсон байна гээд төсөөл. Шууд уур тань гарч сэтгэл амарч, өрөвдөх сэтгэл төрнө. 2/ өөрийгөө аврага биет, харин дургүйг тань хүргээд байгаа хүнээ одой хүн гэж төсөөл. 3/ уур хүргээд байгаа хүнээ маш инээдтэй хувцастай, тэнэг байдалд орчихсон байна гээд төсөөл. 4/ та, хариугаа авч байна гээд төсөөл. Эдгээр төсөөллийн аргыг хэрэглэх үедээ, ямар нэг өөр зүйл хийж сатаарахыг, биеэ суллахыг, инээмсэглэхийг хичээх хэрэгтэй.
Таагүй, сөрөг сэтгэл хөдлөл, бухимдал нь сонсголын эрхтэнд маш муу нөлөөлдөг. Тиймээс хэрүүл маргааны үед, аль болох сонсохгүй, харах мэдрэхүйгээ ашигла гэж зөвлөдөг байна. Мөн огт дугарахгүй байх нь нөгөө хүнийг гайхшралд оруулан хэрүүл маргаан зогсдог гэнэ. Хамгийн гол нь тайван байх. Тайван байснаар, бусдад, жинтэй, байр суурьтай, ухаалаг байдлаа харуулдаг

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Mar 27, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa