Sugar

Таталцлын хууль буюу “наалдамхай” чанар

Mar 13, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Сонжоо


Таталцлын хууль буюу “наалдамхай” чанар

Энэ хууль буюу “Ижил төстэй зүйл ижил төстэй зүйлээ татна” гэдэг амьдралын хууль нь, үнэхээр наалдамхай шинж чанартай байдаг аж. Хүн бусдын амжилт, тэдний аз жаргалтай амьдралд баяртайгаар хандаж,  баярлаж чадаж байвал, тэдгээр зүйлс мөн таны амьдралд татагдан “наалддаг” гэнэ. Хэн нэгнийг магтан биширч, түүний сайхан чанаруудыг дурдаж түгээж байх нь, тухайн хүнийхээ сайхан чанаруудыг өөртөө татагдан “наалдах” нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг аж. Харин бусдын талаар муугаар бодож, дутагдалтай чанаруудыг нь онцлон муулах зантай бол, тэдгээр муу зүйлсийг мөн өөртөө татаж “наалдуулна”. Энэхүү амьдралын хууль, та юуг бусдад өгнө түүнийгээ их болгон буцаан авна, хэн нэгэн эсвэл үйлдэл, тохиолдлуудад та ямраар хандаж, ямар дүгнэлт хийж, яаж нэрлэн, ямар “шошго” өгнө, яг түүнийгээ өөр дээрээ “нааж”, мэдрэмжийнхээ хариуг авна гэж тайлбарладаг. Тиймээс энэхүү хуулийн онцгой чанар нь, бидэнд ид шид мэт, мөрөөдлийн боломжуудыг олгож байдаг бөгөөд хүссэн бүхнээ амьдралдаа татах, эерэг зүйлсийг багц багцаар нь олж авах нөхцөл болдог байх нь. Мэдээж хэрэг үүний тулд, амьдралаас аль болох сайн сайхныг нь олж харж сурах, бусдын сайхан чанаруудыг баярлаж бахархан хүлээж авах хэрэгтэй болно. Жаргалтай амьдрал бол, хайр гэх зүйлийн утгыг олж хүчийг нь мэдэрсэн хүний,  өөрт нь таатай бусдын сайхан зан чанаруудыг  олж харж, мэдэрч, онцолсон жагсаалтуудын цогц, тэдгээрийн хариу үйлчилэл юм. Энэ нь, амьдралаа эерэг сайхан болгон өөрчлөх хамгийн хялбар, шилдэг арга бөгөөд аливаа гуниг, бэрхшээл, тэмцэл өрсөлдөөнөөс салгаж өгдөг зүйл аж. Тиймээс, бусдын зан чанар, байр байдлаас зөвхөн өөрт таатай, эерэг зүйлсийг л харж, таагүй муу зүйлсийг нь өлгөж онцлохгүйгээр мэдрэмж мэдрэхүйгээ бохиртуулахгүйн тулд анзаарсан ч тоохгүй, зайлсхийхэд л хангалттай байдаг аж.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Сонжоо

Mar 13, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.