Sugar

Таагүйгээс таатайг...

Mar 25, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Таагүйгээс таатайг...

Зөвхөн таалагддаг хүмүүстэйгээ харилцдаг орчинд амьдрах боломж байдагсан бол үүнийг жинхэнэ эрхэм тансаг орчин гэж хэлж болохсон. 

Таагүй, тааламжгүй, дургүй хүргэсэн хэмээн өөртөө тодорхойлдог олон хүмүүстэй харилцах шаардлагатай байж мөн тэвчин амьдрах болдог нь амьдралын бас нэгэн хэцүүхэн шалгуур юм гэж, хүмүүс бодоцгоодог. Гэхдээ, аливаа зүйл хоёр талтай байдаг гэдэг талаас авч үзвэл, эдгээр хүмүүс, таагүй санагдах янз бүрийн дадал зуршил, зан чанартай боловч, хэрэв эерэг сайн талаас нь хичээнгүйлэн хайвал, тэднээс авч суралцах зөндөө зүйлс бийг олж харж болдог. Жишээ нь, захирч, даргархах дуртай, зөрүүд, эрсдэл, өөрчлөлтөөс айдаггүй зантай багахан албан тушаалтай даргын дор алба хашиж, дургүйлхсэн ч тэвчиж явсан хүн, өөрөө даргын албан тушаалд суумагц, тэрхүү “дургүй дарга”-н “аяг араншингууд”-с ашиглаж хэрэгжүүлэх нь бий. Ийм хүмүүсийн “дургүй хүргэсэн ааш аяг” хожим нь, хэрэгтэй үед, нүдэнд үзэгдэх мэт тодорхой босч ирж байдаг. Мөн, гангалахаас өөр юм мэдэхгүй гэж тооцдог танил эмэгтэйгээ анзаараарай. Ийм эмэгтэйчүүд гайхалтай сэтгэл засалчид байдаг. Тэднээс, баярлаж баясах, аливаад санаа зовохгүй байх, өөдрөг байхад суралцаж болно. Тиймээс, орчин тойрныхоо хүмүүсийг сайн талаас нь харж, аль болох хүнийг шүүмжлэх, тодорхойлохоос зайлсхийн өнөөдрийн “таагүй хүн”, маргаашийн найз нөхөр, бүр магадгүй үлгэр дууриал чинь болох үе ирж болохыг үгүйсгэж болохгүй биз ээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Mar 25, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.