Sugar

Сохор хайрын тухай түүх

Jul 17, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Сохор хайрын тухай түүх

Энэ бол, төрснөөсөө хойш өөрийгөө азгүйд тооцон зовж шаналан амьдарч ирсэн нэгэн сохор охины тухай түүх юм. Ямартай ч, охин бусад эрүүл эрхтэнүүдийнхээ тусламжтай орон зайн баримжаатай болсон ч байнгын сэтгэл санаагаар унасан байдалд амьдардаг байв. Бас ч гэж азтай, нэгэн сайхан сэтгэлтэй хөвгүүн түүнтэй найзалдаг болжээ. Түүний ирэх нь, охиныг аз жаргалтай болгоно. Хүү түүнд үргэлж сайн сайханд итгэх итгэл төрүүлсэн сайхан зүйлс ярьж өгнө. –“Нүдний чинь хагалгааг хийлгэж хараа оруулах мөнгийг нь төлөх, хэн нэгэн сайн хүн заавал олдно. Тэгээд чи хорвоо ертөнцийн сайхныг, мөн эргэн тойронд чинь өчнөөн гайхалтай сайхан зүйлс, хүмүүс байдгийг харах болно”. Хүүгийн нүдэнд харагдтал дүрслэн ярих эдгээр үгс охины сэтгэлийг сэргээж, аз жаргалтай тэрхүү сайхан өдрүүдийг хамт хүсэн хүлээж мөрөөддөг болжээ. Ийнхүү он жилүүд өнгөрсөөр, охин хүү хоёр насанд хүрцгээж. Охин үргэлж хүүд, -“Хэрэв би харж чаддагсан бол, би чамтай насан туршийн амьдралаа холбохсон. Чи миний хамгийн сайн, хамгийн эрхэм найз минь билээ” гэж ярьна. Ингээд хэсэг хугацааны дараа гайхалтай сайхан зүйл болж, нэгэн хүмүүнлэгийн байгууллага хагалгааны мөнгийг гаргах болов. Залуу хүү, хайртай найз охиныхоо төлөө, өнгөрсөн жилүүдийн турш хүүхэд байхаасаа эхлэн хандаж болох газар бүрт бичдэг байсных нь үр дүн ийнхүү гарсан ажээ. Хагалгаа амжилттай болж охин хардаг болж аз жаргалаар гийж байлаа. Эмнэлгийн өрөөнд нь, найз хүүгээ орж ирэхэд хүзүүнд нь зүүгдэж, -“Би харж байна, үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалтай байна” хэмээн хашгирч, залуу хүү ч хайрласаар ирсэн охиноо тэврэн баяртайгаар, -“Одоо чи надтай гэрлэх үү?” гэж асуухад, охин гэнэт түүнийг өрөөн дотуур тэмтчин явж буйг анзаарчээ. -“Энэ чинь сохор юм байна шүү дээ. Урд нь би яагаад мэддэггүй байсан юм бол? Би залуу, хөөрхөн бүсгүй. Эрэмдэг хүнээр яах билээ” гэсэн аймаар бодол толгойд нь орж  ирсэнээр, шууд татгалзжээ. Залуу мэдээжийн хэрэг гомдож, яагаад түүнд ингэж хандсаныг ойлгохгүй байлаа. Ингээд хэсэг хугацааны дараа охинд, “Би чамайг хэзээ ч, хэзээд хайрлах болно. Нүдийг минь хайрлаж яваарай!” гэсэн зурвас илгээсэн ажээ.

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jul 17, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa