Sugar

Шударга шүүгч: “Та нар бүгд буруутай!”

Sep 15, 2019 - by Nomin

Сонин хачин


Шударга шүүгч: “Та нар бүгд буруутай!”

Канадад нэгэн өвгөн талх хулгайлж баригдаад шүүхээр шийтгүүлэх болжээ. Өвгөн шүүх хурал дээр, -“Би үнэхээр өлссөндөө талх хулгайлсан. Өлсөж үхэх гэж байсан” хэмээн тайлбарлаж буруутайгаа хүлээв. Шүүгч тогтоолоо уншихаар босоод, -“Та хулгай хийсэн буруутай тул, таныг 10 доллараар торгож байна. Гэхдээ танд мөнгө байхгүйг би мэдэж байна. Тиймээс би таны өмнөөс төлье” гэснээ, танхимд суугаа шүүх хуралд оролцогчид руу хандан, -“Та бүхэн мөн буруутай. Настай хүн өлсөж үхэхгүйн тулд талх хулгайлдаг хотод амьдарч байгаа учираас хүн бүр 10 доллар төлөх ёстой” гэснээр, 480 доллар цугларсныг өвгөнд өгчээ. Шүүгч, мөн нэмж үргэлжлүүлэн –“Та нар, хотын хүн ам дунд ядуусыг хардаг бол, хотыг удирдаж буй хүмүүс нь, хүмүүсийн мөнгийг хулгайлж байна гэдгийг мэдэх ёстой” гэж хэлсэн ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин

Sep 15, 2019 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Чи... Jan 14, 2020 - Nomin
Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa