Sugar

Шинэ эриний баян эрхмүүд яагаад, үргэлжид нэгэн хэв маягаар хувцасладаг вэ?

Feb 16, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Загвар, Дизайн Зөвлөгөө


Шинэ эриний баян эрхмүүд яагаад,  үргэлжид нэгэн хэв маягаар хувцасладаг вэ?

“Хувцасны шүүгээг устгах” гэдэг нэртэй  хөгжилтэй нэгэн хөдөлгөөн өдөр өдрөөр хүчээ авч байгаа гэнэ. Энэхүү моданд орж байгаа “Fast Fashion”нь, өглөөд юу таарсанаа өмсөх буюу зориудаар, хувцаслалтдаа санаа амар хандахыг хэлдэг байна. Тренд хэмээх хувцаслалтын соёлыг, орчин үеийн дэлхийн хэмжээний олны танил, шилдэг төлөөлөгчид, цаг хугацаа үрдэггүй, биед эвтэйхэн өмсгөл гэх загвараар  солин тогтоож байна. Энэхүү тренд гэх зүйлийг загвар зохион бүтээгч биш харин бизнесмен Стив Жобс гаргасан нь сонин. Тэр амьдралынхаа сүүлийн хагасын он жилүүдэд, нэгэн төрлийн дресс код баримталж, хөх өнгийн Levi`s джинсэн өмд, хар хоолойтой цамц, New Balance-ын пүүзээр гангарч салахгүй өмссөн нь трендийг үүсгэжээ. Яг үүний адил Марк Цукерберг хар хөх джинс, саарал футболка, бэлтгэлийн цамцнаас салдаггүй. Эдгээр хүмүүсийн хувцаслалтын иймэрхүү хандлага АНУ-д жинхэнэ мейнстрим болж байгаа аж. Ямар ч хувцасыг, хэдээр ч аваад өмсөх чадалтай асар их мөнгөтэй эдгээр хүмүүс яагаад нэгэн хэвийн ингэж хувцасладгийг дараах шалтгаанаар тайлбарласан байна.

-Тэд, шийдвэрлэх асуудал бага байх тусам хүн ядардаггүй гэж үздэг. Эрдэмтэн судлаачид, хүний тархи нь шийдвэрлэж буй асуудлуудыг, чухал зүйл үү эсвэл энгийн зүйл үү гэдгийг ялгадаггүй энерги зарцуулж байдаг гэж нотолдог. Тиймээс, асар их чухал шийдвэрүүдийг гаргаж байдаг хүмүүс, энгийн зүйлсээс энергиэ гамнах үүднээс хувцаслалтад тавих асуудлаа ингэж энгийнээр шийддэг байна. Энэ дүрмийг ерөнхийлөгч Барак Обама мөн мөрддөг болохыг түүний, -“Би үргэлж саарал, цэнхэр костюм өмсдөг болохыг анзаарсан байх. Би гаргаж буй шийдвэрүүдийнхээ тоог нэгээр ч гэсэн багасгахыг хичээдэг. Юу өмсөх вэ гэдгээ бодохын оронд, өөр олон чухал асуудлуудаа шийдвэрлэхэд илүү анхаардаг” гэж хэлснээс харагддаг. Марк Цукерберг мөн иймэрхүү шалтгаанаар, хувцаслалтаа хялбарчилж, хуучин Honda Accord машинаа, өөр машинд дасаж дадахад хугацаа орно гэж үздэгээс шинэ машинаар сольдоггүй аж. Тэрээр шинэ үйлчилгээ, бүтээлч үйл ажиллагаанд өөрийгөө зориулахаас биш, зайлшгүй шаардлагатай бус тэнэг гэмээр зүйлд энергиэ зарцуулахгүй гэж хэлдэг.

-Тэд, цагийг дэмий зүйлд зарцуулах дургүй. Хувцаслалтын минималист хандлага нь,  цаг хугацааг хэмнэж, гэрээс гарах, явах асуудлыг хурдан түргэн болгож, хувцас авахын тулд ядартлаа дэлгүүр хэсэх болон юм угаах, индүүдэх асуудлуудаас салгаж цаг хугацааг хэмнэж өгдөг гэдэг.

-Стрессийг багасгадаг гэдгийг мэддэг. Хувцаслалт маань хэт энгийн, эсвэл хэт тод, задгайдуу юм гэх мэтийн бодлуудаар тархиа гашилгахаас сэргийлдэг. “Өглөө бүр юу өмсөхөө шийдэж ядан амьдрах нь, амьдралаа дэмий үрэхтэй дүйцэх асуудал” гэж алдартай кино найруулагч Кристофер Нолан хэлсэн байдаг. Тэр үргэлж, бие барьсан бараан хүрэм, цэнхэр цамц, хар өмд өмсдөг байна.

-Ухаажиж, ухааралд хүрснээр хүн, биед эвтэй хувцас нь, загварын ямар ч хандлагаас илүү гэдгийг ойлгодог. Хэт гангалж, загвар хөөцөлдөж дэгжирхэх нь нэг талаас оюуны боловсролд хүрээгүйн илрэл гэж үздэг байна.

-Мөнгө дэмий үрэгдэхгүй гэж үздэг. Хүмүүс нэг л мэдэхэд,  хувцасны шүүгээ нь онцын шаардлагагүй олон хувцсаар дүүрснийг анзаардаг. 1930-д онд, дундчаар нэг хүнд 8-9 солионы хувцас байдаг байсан бол орчин үед, ялангуяа эмэгтэйчүүдийнх 30-с дээш давж түүнээс олон болсон  гэсэн судалгааны дүгнэлт гарсан байдаг.

Ер нь, хувцаслалтын минималист зарчимыг баримталдаг хүмүүс илүү сайн ажилладаг, стресст бага өртдөг, дэмий сатааралд автдаггүй, бага мөнгө үрдэг хандлагатай, илүү тайван амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Загвар, Дизайн Зөвлөгөө

Feb 16, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.