Sugar

Сэтгэлийг тань өдөөе.

Dec 28, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Сэтгэлийг тань өдөөе.

Сэтгэл судлаач Тимоти  Уилсон, амьдралд тохиолдсон үйл явдлуудыг багахан эерэг болгон сэтгэхэд, сэтгэл санаа чөлөөлөгдөн, урам зориг сэргэн амьдралд нөлөөлдөг талаар ихээхэн судалгаа хийсэн хүн ажээ. Энэ процессыг, тэрээр “намтар засварлах” гэж нэрлэсэн бөгөөд, амьдралд тохиолдож байсан үйл явдал, тохиолдлуудыг бодох дурсахдаа, багахан заль хэрэглэн өөрчлөхөд, хүний амьдралд олон сайн давуу талуудыг дагуулдаг гэж нотолжээ.

Намтар түүхийг засварлахад, олон сар жилүүд зарцуулагдна гэдэг. Харин Тимоти Уилсон, зохих хэмжээний хүчин зүтгэл гарган, 45 минут зарцуулахад, үр дүнд хүрж болохыг харуулж чадсан байна. Тэрээр 80-д онд энэ судалгаагаа, сурлага муутай оюутнуудын сурлагын амжилтын түвшинг дээшлүүлэхэд хэрэгжүүлсэн бөгөөд энэ судалгааны үед, муу сурдаг олонхи оюутнууд, өөрсдийгөө, дотроо “би сургуульд муу сурдаг байсан” гэж боддог, ярьдаг болох нь илэрсэн ба энэ нь эдгээр оюутнуудын ухамсарт суурилчихсан, сэтгэл санаанд нь дарамт учруулж, амжилтгүй суралцдагийнх нь шалтгаан болдог болохыг тогтоосон байна. Ингээд, Уилсон, оюутнуудад шинэ намтар буюу бяцхан засварласан шинэ түүхийг суурилуулах арга хэрэглэв. Энэ нь маш хялбар: сурлага муутай оюутнуудад, эхний үед амжилтгүй суралцаж байгаад, дараа нь сурлагын түвшнээ хангалттай сайжруулсан оюутнуудын зохион бичлэгүүдийг 45 минутын турш уншуулсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч, ихэнхи оюутнуудын сурлагын түвшин нэмэгдснээс гадна, 3 жилийн дараа гэхэд, 45 минутын уншлагад хамрагдсан оюутнууд коллеждоо үргэлжлүүлэн суралцаж байсан ба харин хамрагдаагүй сурлага муутай оюутнууд бүгд сурлагаар хасагдсан байсан байна. Тиймээс, та, үүнийг уншаад өөрийн оюун ухаан, харьцаа, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд энэ аргыг хэрэглэж болно гэсэн ойлголт авсан гэж бодож байна. Ингээд өөрийн намтар дах, амьдралд тохиолдсон үйл явдлуудыг засварлах, дараах аргыг хэрэглээрэй. 4 өдрийн турш, өдөр бүр, 15 минутын хугацаа зарцуулан, өөрийн мөрөөдлүүд эсвэл эсрэгээр, сэтгэлийг тань байнга зовоодог амьдралын хэцүү тохиолдлуудаа бичээрэй. Өөр зүйл шаардлагагүй, ердөө энийг гүйцэтгэхэд л болно. Уилсон: хүмүүс ер нь хэцүү байсан үе, тохиолдлуудаа, байн байн бодож эргэцүүлэх зуршилтай байдаг, жишээ нь, “тэр яагаад, надаас явчихав?”, “би яагаад ойр дотныхноо зовоогоод эхлэсэн юм бол”, “яах гэж тэгсэн юм бол” гэх мэт бодлыг үргэлж тээж явдаг гэж тодорхойлоод, энэ асуудлуудаа цаасан дээр бичих нь, уг тохиолдлуудтай холбоотой бодлуудаа, тунгааж, үр хөврөл шалтгааныг олоход тусалдаг, мөн тэрхүү тохиолдлуудтайгаа эвлэрэх процесс явагдан бодол дурсамж цэвэрлэгддэг, мөн зорилго бий болдог гэж нотолсон ажээ. Түүнчлэн, амьдралын аль нэг доголдож байгаа асуудлуудтайгаа холбоотой, өөдрөг зүйлс уншихыг зөвлөсөн байна.

Намтар түүхийг засварлахад, олон сар жилүүд зарцуулагдна гэдэг. Харин Тимоти Уилсон, зохих хэмжээний хүчин зүтгэл гарган, 45 минут зарцуулахад,  үр дүнд хүрж болохыг харуулж чадсан байна. Тэрээр 80-д онд энэ судалгаагаа, сурлага муутай оюутнуудын сурлагын амжилтын түвшинг дээшлүүлэхэд хэрэгжүүлсэн бөгөөд энэ судалгааны үед, муу сурдаг олонхи оюутнууд, өөрсдийгөө, дотроо “би сургуульд муу сурдаг байсан” гэж боддог, ярьдаг болох нь илэрсэн ба энэ нь эдгээр оюутнуудын ухамсарт суурилчихсан, сэтгэл санаанд нь дарамт учруулж, амжилтгүй суралцдагийнх нь шалтгаан болдог болохыг тогтоосон байна. Ингээд, Уилсон, оюутнуудад шинэ намтар буюу бяцхан засварласан шинэ түүхийг суурилуулах арга хэрэглэв. Энэ нь маш хялбар: сурлага муутай оюутнуудад, эхний үед амжилтгүй суралцаж байгаад, дараа нь сурлагын түвшнээ хангалттай сайжруулсан оюутнуудын зохион бичлэгүүдийг 45 минутын турш уншуулсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч, ихэнхи оюутнуудын сурлагын түвшин нэмэгдснээс гадна, 3 жилийн дараа гэхэд, 45 минутын уншлагад хамрагдсан оюутнууд коллеждоо үргэлжлүүлэн суралцаж байсан ба харин хамрагдаагүй сурлага муутай оюутнууд бүгд сурлагаар хасагдсан байсан байна. 
Тиймээс, та, үүнийг уншаад өөрийн оюун ухаан, харьцаа, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд энэ аргыг хэрэглэж болно гэсэн ойлголт авсан гэж бодож байна. Ингээд өөрийн намтар дах, амьдралд тохиолдсон үйл явдлуудыг засварлах, дараах аргыг хэрэглээрэй. 4 өдрийн турш, өдөр бүр, 15 минутын хугацаа зарцуулан, өөрийн мөрөөдлүүд эсвэл эсрэгээр, сэтгэлийг тань байнга зовоодог амьдралын хэцүү тохиолдлуудаа бичээрэй. Өөр зүйл шаардлагагүй, ердөө энийг гүйцэтгэхэд л болно.
Уилсон: хүмүүс ер нь хэцүү байсан үе, тохиолдлуудаа, байн байн бодож эргэцүүлэх зуршилтай байдаг, жишээ нь, “тэр яагаад, надаас явчихав?”, “би яагаад ойр дотныхноо зовоогоод эхлэсэн юм бол”, “яах гэж тэгсэн юм бол” гэх мэт бодлыг үргэлж тээж явдаг гэж тодорхойлоод, энэ асуудлуудаа цаасан дээр бичих нь, уг тохиолдлуудтай холбоотой бодлуудаа, тунгааж, үр хөврөл шалтгааныг олоход тусалдаг, мөн тэрхүү тохиолдлуудтайгаа эвлэрэх процесс явагдан бодол дурсамж цэвэрлэгддэг, мөн зорилго бий болдог гэж нотолсон ажээ. 
Түүнчлэн, амьдралын аль нэг доголдож байгаа асуудлуудтайгаа холбоотой, өөдрөг зүйлс уншихыг зөвлөсөн байна.

Тиймээс, нэрд гарсан, олны танил, амжилтад хүрсэн хүмүүсийн амьдрал, түүх намтар, замналын тухай номнуудыг, унших нь үр өгөөжтэй байдгийг, тэрхүү амжилтад хүрсэн хүмүүсийн, хэвлэл нийтлэлд өгсөн ярилцлагууд нотолж байдаг. Тэд, өөрсдөөсөө илүү өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн замналаар явж амжилт нь өссөөр байдаг билээ. Хүн бүрт, ертөнц, боломж чадваруудыг ижил заяадаг. Өнгөрсөн амьдралын тохиолдлууд буюу намтараа багахан засварлах чадвар хүн бүрт байгаа, бяцхан хичээл зүтгэл гаргаж, амьдралын асуудлуудаа хөнгөн, амжилттай болгох боломжоо ашиглацгаагаарай. “Бусдын хүрсэнд та, яагаад хүрч болохгүй гэж” гэсэн үгээр, сэтгэлийг тань өдөөе. Танд амжилт хүсье!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Dec 28, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa