Sugar

Сэтгэхүйн хачирхалтай гэмээр 6 үйлдэл

Aug 03, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Сонжоо


Сэтгэхүйн хачирхалтай гэмээр 6 үйлдэл

1.    Төрөл төрөгсөд болон бусад хүмүүсийн хорих, салгах оролдлогуудыг сөрж, зөрж, зүтгэх сэтгэхүйн үйлдэл “Ромео Жульетта” гэсэн нэршил авсан байдаг

2.    Хэр олон хүн байна төдий чинээ тусламж авах найдвар багасдаг. Урд нь энэ сэтгэхүйн үйлдлийг хот газрын хүмүүсийн сэтгэхүйн доголдол гэж үздэг байсан. Гэтэл одоо, нийт хүмүүсийн дунд ажиглагддаг болсныг судлахад, хүмүүс олон байх тусмаа, хэн нэгнийгээ тусална гэж найдаж орхидгоос, тусламж шаардлагатай хүнд, хэнч туслахгүй байдал гардаг болохыг тогтоожээ.

3.    Хүн хэр хүрч болохооргүй халдашгүй байна, төдийчинээ хүсэл төрүүлж байдаг. Гэвч энэ чухал байдал нь, явцын дунд улиран өнгөрдөг.

4.    Пигмалион хэмээн нэрлэгдсэн энэхүү сэтгэхүйн үйлдэл, Бернард Шоугийн нэгэн жүжгийн зохиолын баатрын нэрээр нэрлэгддэг бөгөөд өөрөө, өөрийн ирээдүйг тааварлан хүлээх, мөн хэн нэгэнд итгэл хайрлаж сайн үр дүнг хүлээсний үндсэн дээр гарч буй үр дүнг харуулдаг. Энэ аргыг Р.Розенталь, Л.Джекобсон нар анх удаа, сурагчидад нөлөөлөх багш нарын хүлээлт, урьдчилсан тодорхойлолтоос гарах үр дүнг судлан дүгнэсэн байдаг. Багш нарын тухайн хүүхдэд тавих үнэлгээ, хүрэх боломжийг нь урьдчилан харсан хүлээлт, сурагчидын IQ-д хэрхэн нөлөөлж буйг судлахын тулд, 18 ангиас санамсаргүйгээр сонгон авсан хүүхдүүдийг багш нарт гойд авъяастай, өндөр оюуны чадавхитай сурагчид гэж танилцуулан ажиллуулсан аж. Энэ үед, ялангуяа бага ангийн сурагчидын IQ-ийн жинтэй өсөлт анзаарагдаж, аливааг задлан шинжлэх чадавхи нь дээшилж, сурч байсан сургуулийнх нь бусад сурагчидтай харьцуулахад гайхалтай өсөлтөд хүрсэн үр дүн гарч байв.

5.    Б.В.Зейгарникийн судалгаагаар тогтоогдсон сэтгэл зүйн үйлдлийн үр дүн. Дуусгаж амжаагүй, төгсгөөгүй зүйлсээ хүн илүүтэй тогтоодог гэдгийг нотолсон. Энэ нь, хүн аливаа үйлдлийг эхлээд, хэрэв дуусгахгүй бол сэтгэхүй нь шахалтад орж байдаг гэдгээр тайлбарлагддаг. Цаг тухайд нь зогсоосон, дуусгаагүй үйлдлийн аргыг заах аргад хэрэглэх нь бий.

Хүн, бусдад ямар нэг тохиолдолд эерэг сэтгэгдэл төрүүлсэн бол, дараагийнхаа үйлдлүүдэд  сайн ч байсан, муу ч байсан анхны сэтгэгдэл хэвээр үлддэг. Хэрэв, муугаар танигдсан бол сайн зүйл хийсэн ч анзаарагдахгүй өнгөрөх магадлалтай байдаг гэнэ. Үүнийг нотлох, “Оюутан эхлээд, сурлагын дэвтэр дэх дүнгийн төлөө ажиллах ёстой, харин дараа нь сурлагын дэвтрийн дүн оюутны төлөө ажилладаг” гэсэн хэлц үг оюутнуудын дунд явдаг гэнэ. Эхний 1, 2 семестртээ сайн дүн авч байгаад, ямар нэг шалтгааны улмаас сурлага нь суларсан ч, багш нарын сэтгэхүйд үлдсэн “Анхны сэтгэгдэл”нь, яаж ийгээд сайн дүн тавихад түлхэж байдаг аж.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Сонжоо

Aug 03, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa