Sugar

Саятануудын амьдралын сонирхолтой баримтууд

Jan 25, 2017 - by Nomin

Сонин хачин

1. Стив Джобс, Аpple-н захирлуудын зөвлөлийн дарга хийж байхдаа, “Челленжер” хөлгөөр сансарт нисэхээр захиалга өгтөл, эрүүл мэнд болон бас бус шалтгаанаар, түүнд татгалзсан аж. Гэтэл, уг хөлөг, 1986 оны 1 сарын 28-нд хөөрөөд 73 секундын дараа дэлбэрснийг бүгд мэддэг
2. Марк Цукерберг, өөрийн сонин үйлдлүүдээрээ алдартай гэнэ. Microsoft-н удирдлагаас, залуу тэрбумтаныг, өглөөний 8 цагт, ажил хэргийн уулзалтад урихад, очоогүй бөгөөд шалтгаанаа, “би энэ үед унтаж байдаг” гэж тайлбарласан аж. Мөн Yahoo-н удирдлагын, амралтын өдөр уулзах хэлэлцээрт, хэдэн тэрбумын гэрээний асуудал яригдах байсан боловч, уик-энд-тэй тул очих боломжгүй гэж татгалзсан байдаг.
3. Эмчийнх нь зөвлөснөөр, 97 настай Джон Рокфеллерт зориулан, тусад нь,“Нью-Йорк Таймс”-с ялгахын аргагүй, өдөр тутмын сонин гаргадаг байжээ. Уг дугаар нь, зөвхөн өөдрөг сайн зүйлсийг мэдээлсэн, эдийн засгийн байдал сайжирсан тухай, ажилгүйдэл байхгүй боллоо, хорт хавдарыг эмчлэх арга олдлоо гэх мэт мэдээллүүдээр дүүрэн байдаг байсан байна.
4. Линкольн, их хурц ухаантай, ёжтой хүн байсан гэдэг. Тэр үед “жинхэнэ джентельмен” гэсэн ойлголт гарч ирсэн бөгөөд хүмүүс, жинхэнэ джентельмен, хар бор ажил хийж болох эсэхээс болж маргалдацгаадаг байжээ. Ингээд нэг хэсэг хүмүүс Линкольнд, “жинхэнэ джентельмен гутлаа цэвэрлэж болох уу?” гэсэн захидал явуулсанд, Линкольн-“Харин та нарынхаар, жинхэнэ джентельмен хэний гутлыг цэвэрлэж болно гэж бодож байна?” гэсэн хариу ирүүлжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Jan 25, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.