Sugar

Сахиусан тэнгэрийн хамгаалалт

Nov 16, 2017 - by Baigalmaa

Сонин хачин

Сахиусан тэнгэрийн хамгаалалт

Та дотроо, чухам юу гэж нэрлэдэг юм мэдэхгүй харин, хүмүүсийн сахиусан тэнгэр гэж нэрлэдэг зүйл, биднийг ийнхүү хамгаалдаг гэнэ. 

1. Огцом эвгүй шатаар нэг эмэгтэй ажилдаа яаран уруудаж явна. Дэргэд нь хоёр сахиусан тэнгэр, хоорондоо ийнхүү ярилцах аж.
-Түлхээч, түлхчих гэж байна шүү дээ!
-Ийм өндөр шатан дээрээс унавал үхчихнэ шүү дээ!
-Би хамгаална аа, хөлөө л хугална...
-Аймаар юм бэ, энэ эмэгтэй гурван өдөр дараалан ажилаасаа хоцорч байгаа шүү дээ.
-Тийм ээ. Одоо гурван долоо хоног өвчиний чөлөөтэй гэртээ сууна. Тэгээд ажилаас нь хална биз.
-Үгүй ээ, ажилгүй болчихно шүү дээ. Цалин нь гайгүй өндөр шүү дээ.
-Түлхээд унага гэж байна шүү дээ. Би дараа нь тайлбарлая.
2. Өнөө хоёр сахиусан тэнгэр, засмал замын дэргэд зогсно. Хажуугаар нь, хоёр эмэгтэй машинтай асар хурдтай давхина. Урд талд нь, дүүрэн гуалин ачсан ачааны машин явах бөгөөд нэг сахиусан тэнгэр нь, нөгөөдөө,
-Нэг гуалинг унагачих, хурдлаарай!
-Яаж болдог юм бэ! Ийм хурдтай явж байхад нь. Оногдчихвол яана. Энэ хоёр чинь хүүхдүүдтэй.
-Зүгээр ээ, би холдуулчихна. Айлгах хэрэгтэй байна
-Яагаад? Айлгаж яах гэсэн юм бэ?
-Тайлбарлах цаг алга. Тойргийн цаад талд, “Гэр бүл чинь таныг хүлээж байна” гэсэн уярмаар сайхан зурагтай самбар байгаа. Тэр зураг руу анхаарлыг нь хандуул. Тэд ер нь зогсож сэхээрээд явсан нь дээр
-Нэг нь, гэр рүүгээ утсаар яриад уйлаад байна. Чи яасан ч хатуу юм бэ?
-Үхлээс нь дээр!
3. Албан газрын нийллэг болж байна. Хоёр сахиусан тэнгэр маань, хуримын бөгж зүүсэн нэгэн залуугийн дэргэд, тэр хэрхэн нэгэн бүсгүйтэй нялуурахыг харан зогсоцгооно. Нэг нь:
-Дахиад архи ууг
-Яах юм бэ? Тэр бүр согтчихож, тэр бүсгүй рүү яаж харж байгааг нь хар даа.
-Үгүй ээ дахиад ууг.
-Гэрт нь, эхнэр хоёр хүүхэд нь хүлээж байгаа. Тэр бүр хяналтаа алдчихлаа. Одоо бүр бүсгүйг зочид буудалд урьж байна. яах вэ?
-Хамаагүй, тэр нь ч гэсэн зөвшөөрөг.
-Хүүе, зөвшөөрчихлөө шүү дээ. Аймаар юм бэ? Эхэнэр нь мэдээд, салчихвал яана?
-Хэрэлдэх нь тодорхой. Ийм л байдаг юм.
-Ямар сэтгэл зовиуртай ажил вэ?
-Аа, чи чинь энэ шатанд анхны өдрөө байгаа бил үү? Энэ шат, стрессээр ухааруулдаг шат, эхний шат нь, кино, ном зохиолоор сургадаг. Эдгээр нь үйлчилэхээ больсон хүмүүсийг, энэ шатанд, стрессээр “зодож”, замаас нь хазайлгаж ухааруулдаг юм. Одоо дээрх, сургалтаа тайлбарлая:
Эхний эмэгтэй, хугархай хөлтэй гэртээ суух үедээ, юм оёж эхлэнэ. Уг нь энэ нь түүний хамгийн дуртай зүйл нь байсан. Залуудаа маш гоё оёдог байсан. Сүүлийн 10 жил үүнийгээ орхисон. Ажил хийх ёстой гэсэн нийгмийн баримтлалыг мөрдөж, өөрийн дуртай зүйл, авъяасаа гаргуунд нь гаргасан байсан юм. одоо түүнийг ажилаас нь хална. Тэгээд түүнд оёдлын захиалгууд хөвөрнө. Энэ ажил нь түүний дуртай зүйл учираас илүү их орлоготой болж, амьдрал нь дээшилнэ.
Машинтай явж байсан хоёр эмэгтэйгийн уйлж байсан нь, ажлаасаа долоо хоногийн дараа халагдна. Тэр, хүүхэд нөхрөө гэртээ халамжилж байх нь түүний үүрэг гэдгийг ойлгоно. Дахин нэг хүүхэд удахгүй төрнө. Тэр, сэтгэл зүйн мэргэжлээр суралцна. Гэрээсээ хол ажиллаж, хүүхдээ орхиж явах нь буруу гэдгийг ойлгох ч, осол авараас аврагдсан аа мэдэхгүй нь харамсалтай.
-Тэгвэл хууралт, урвалт яаж ашигтай байх юм бэ? Гэр бүл сална шүү дээ.
-Гэр бүл ээ? Тэр хоёрын хувьд гэр бүл бараг байхгүй болсон. Эхнэр нь, өөрийгөө эмэгтэй гэдгээ мартчихсан, нөхөр нь оройд халамцуу ирж хэрэлдэцгээн, үр хүүхдээрээ бие биеэ дарамталсан хүмүүс. Урт хугацааны дараа эдгэрдэг өвчин шиг харьцаа. Эхлээд эхнэр нь ном уншиж сурна. Эмэгтэйлэг чанараа гээсэнээ ухамсарлана. Эрэгтэй хүнтэй өөрөөр харьцаж сурна...
-Гэрлэлтээ хадгалж чадах болов уу?
-Боломж байгаа л даа. Гэхдээ, эмэгтэйгээс нь шалтгаална.
-Хэцүү ажил юм аа!
-Дасчихна аа. Их үр дүнтэй ажил. Хүнийг таатай байдлаас нь гаргачихаар, тархи нь ажиллаж эхэлдэг юм. Бараг бүх хүмүүс тийм байдаг.
-Энэ арга тус болохгүй бол яадаг юм бэ?
-Бас гуравдах шат гэж байдаг. Тэр нь, гарлага, алдагдал, хагацлаар сургадаг, илүү хүнд шат байдаг юм...

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Nov 16, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.