Sugar

Ойрын хүрээллийнхний нөлөө ба 1=5 дүрэм

Apr 19, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Ойрын хүрээллийнхний нөлөө ба 1=5 дүрэм

Хүн, хамгийн ойрын харилцаатай 5 хүнээс хамаарсан арифметикийн дундачтай тэнцүү гэсэн нэгэн дүрэм байдаг байна. Үүнийг ойлгохын тулд, хэнтэй хамгийн их харилцдаг, хэнтэй хамгийн их цаг хугацаагаа өнгөрүүлдэг, хэнтэй их ярьдаг, хэнийг их сонсдог, хэнтэй хамгийн их сэтгэл хөдлөлөө хуваалцаж байдгаа юуны түрүүн анзаарах хэрэгтэй болж, хамгийн ойр харилцаатай байдаг 5 хүнээ тодорхойлох хэрэгтэй болдог. Хамгийн ойрын хүрээллийн эдгээр 5 хүнтэй, таны орлого, эрүүл мэнд, хувийн амьдрал, амжилт тань тэнцүү буюу ижил хэмжээнд байдаг гэсэн үг аж. Магадгүй та өнөөдөр тэднээс илүү давуу байдалтай, тэдэнтэй харьцуулахад илүү, эсвэл тэднээс дор, бүр азгүй байлаа гэхэд харилцаа, хамаарлын нягтралаас хамааралтайгаар жилийн дараа гэхэд ижил тэнцүү байдалд орох өндөр магадлалтай байдаг гэнэ. Бидний нийгэмшлийн атом ийм бүтэцтэйгээр бүтээгдэж, нийгмийн бүхий л хэсгүүд хоорондоо нягт уялдаатайгаар бие биедээ нөлөөлж байдаг. Түүнээс гадна, бид өөрсдөө ч мэдэхгүйгээр ойрын хүрээллийн хүмүүсийнхээ үзэл бодол, байр байдлыг ухамсраас гадуур хүлээн авч байдаг гэнэ. Сэтгэлээр унамтгай, гутрамтгай хүмүүсийн орчин танд  халдварлах боломжтой ба архичдын дунд байдаг бол архинд татагдах бүрэн магадлалтай, харин боловсролтой, дэг журамтай хүмүүсийн дунд байх нь мэдлэг, хүмүүжил олж авах боломжийг дагуулж, мөн эрч хүчтэй, амжилттай хүмүүс таныг амжилттай амьдрал руу хөтлөх чадвартай байдаг аж. Хүмүүс бид, бие биетэйгээ хэрхэн хэт уялдаатай байдгийг дараах жишээ харуулах юм. Нэгэн амжилттай яваа эр, ажил дээрээ нэр муутай, азгүй нөхдүүдтэй нийлэх болж, ажлын бус цагаараа архи уудаг цэргийн найзуудтайгаа зугаа цэнгэл хөөхийн зэрэгцээ холын садангийн арчаагүй хамаатан садантайгаа дотносон, өнөөдүүл нь ч түүнийг ихэд хүндэтгэн шүтэх нь түүнд таатай тул, байнга ирж очилцон сүжрэх  болсноор, хэдий тэднийхээ дэргэд олон давуу талуудтай, чинээлэг байсан хэдий ч, жилийн дараа гэхэд түүний орлого, эрүүл мэнд, амьдрал тэдгээр хүмүүсийнхтэй яг ижил тэнцүү болсон байжээ. Үүнийг, ядуу дорой амьдралтай эсвэл өвчин зовлонтой хүмүүс болон хамаатан садантайгаа бүү харьц гэх үүднээс бсчээгүй юм. Харин ч тийм хүмүүстээ ухаалгаар тусалж байх нь бидний үүрэг гэдгийг хэлэх юун. Гэхдээ, ямар ч тохиолдолд, таны ойрын харилцааны хүмүүс  танаас ямар нэг талаараа давуу, туршлагаа хуваалцдаг, үлгэр жишээ байхуйц өөд нь татах хүмүүс байх ёстой. Байг гэхэд 3 хүн нь, тийм байх ёстой бөгөөд энэ тохиолдолд та өсөх боломжтой, мөн сул дорой нэгэндээ тус дэм болох чадвартай байж чадна. Энэ дүрмийг, байнга гомдоллодог, атаархуу, азгүй хүмүүсээс хэсэгхэн зайгаа барьж, ухаалаг, эрч хүчтэй хүмүүст ойртсоноор аливаа бүхэн сайжирч эхэлдгийг харуулдаг амьдралын хууль нотолж өгдөг билээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Apr 19, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.