Sugar

Өтөлсөн хойноо хийхгүй байх зүйлс буюу ирээдүйдээ өгөх сануулга

Feb 02, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

    Би энэ сануулгыг “Ирээдүйн өөртөө”, дараах зүйлсийг мартахгүйн тулд, зөнөглөхийг хуурахын тулд ч юм уу,  магадгүй үүнд тус болохгүй байж болох ч зарим алдаануудаас сэргийлэх биз ээ гэсэн бодолтой бичиж байгаа юм.

Би бага, өсвөр залуу насандаа, томчуулын байнгын зааварчилгаа, үглээ, бүхнийг тулгасан харьцаа, хоорондын маргаан, хөгшчүүлийн өөрсдөө залуу байгаагүй юм шиг аашлах хачин зан аашийг хараад, “Би том болохоороо, өтлөхөөрөө үр хүүхэдтэйгээ ингэж тэнэг харьцахгүй, ийм тэнэг байдалд орохгүй, ийм алдаануудыг амьдралдаа давтахгүй” гэж боддог байлаа. Гэтэл, он жилүүд урсан өнгөрч, нэг мэдэхэд би өөрийгөө, яг шүүмжилэн боддог байсан томчуулынхаа байдалд орсноо анзаарав. Айж ичсэнийг минь яана. Хашгирч загинан, дураараа аашилж, гомдож үглэж, улиглан, анхаарал талархал шаардсан нэгэн болчихсон тууж явах юм. Хэрэв үүнийгээ эртхэн анзаарсан бол эргэн тойрныхноо тэнэгтэж зовоохгүй байсан даа гэж харамсаад, өнөөдрийн ажиглалт, туршлага дээрээ үндэслэн өөртөө зориулан дараах сануулгыг бичихээр шийдсэн юм. Арав, хорь гучин /гуч ч үгүй л болов уу/ жилийн дараа амьд мэнд байж байвал энэ бичсэнийгээ уншиж тэнэг хортой үйлдлүүд хийхээсээ зайлсхийж байх болов уу гэж найднам. За ингээд хөгшин болохоороо чи! хэзээ ч хэнд ч бүү сургааль айлд, бага залууд чинь энэ зүйл бухимдуулдаг байсныг, мөн дагаж мөрддөггүй байснаа мартаагүй биз дээ? Хэн ч тусламж хүсээгүй байхад битгий туслах гээд залхаагаад байгаарай. Ойр дотныхноо ертөнцийн бүх аюулаас аврах гээд байгаа юм шиг, бүхнийг мэддэг юм шиг битгий аашлаарай. Тэднийгээ зүгээр л хайрла. Засгийн газар, тэтгэвэр, хөршүүд, эрүүл мэнд гээд ер нь бүхий л зүйлд гомдоллосон чалчаа хөгшин болохоос туйлаас сэрэмжил. Үр хүүхдүүдээсээ талархал хүлээхээ боль. Талархдаггүй хүүхдүүд гэж байдаггүй, харин хүүхдээсээ талархал хүлээдэг, хариу нэхдэг тэнэг ээж аавууд л байдаг юм. Хэзээ ч, “Би чиний насан дээр ... байсан”, “Хамаг залуу насаа та нарт зориулсан”, “Би ахмад хүн, тиймээс чамаас илүү ихийг мэднэ” гэх мэтийн тэнэг үгс хэрэглэхгүй бай. Чи өөрөө үүнийг тэвчдэггүй байсан даа. Мөнгөө залуужуулах үйлчилгээ, бүтээгдэхүүнд бүү зориул. Тэр мөнгөө аялахад зарцуул. Толинд их олон хараад хэрэггүй. Гэрэл багатай өрөөнд нүүр амаа будахаас болгоомжил. Өөрийгөө бүү хуур. Эрхэмсэг харагдахыг хичээ. Залуурхаг бус эрхэмсэг шүү! Эр нөхөр чинь үрчгэр, үглээ өвгөн болчихсон ч байсан хайрлаж халамжил. Тэр чинь залуу, хүчтэй, хөгжилтэй байсныг нь бүү март. Мөн, чамайг гоолиг, хөөрхөн, залуу байсныг чинь санан дурсдаг цөөхөн хүний чинь нэг гэдгийг бүү март. Түүний хувьд одоо, хамгийн хэрэгтэй хүн нь ганцхан чи гэдгийг сана. Амьдралын хэмнэлээс хоцрохгүй гэж элдэв зүйл хөөцөлдөөд хэрэггүй. Зөвхөн өөрт таалагдсанаа л хий. Одоо хангалттай биз дээ. Өөрийгөө юунд ч бүү буруутга. Амьдрал чинь ямар ч байсан, үр хүүхэд чинь ямар ч байсан, түүний төлөө чи чадах бүхнээ хийсэн. Ямар ч тохиолдолд, нэр төртэй бай. Үхэн үхтлээ эрхэмсэг бай. Хонгор минь, энэ их чухал. Чи үүнийг уншиж, одоо болтол амьд байгаа бол, чи хэн нэгэнд хэрэгтэй байсаар байна гэсэн үг. Энэ маш чухал!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Feb 02, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa