Sugar

“Осим хаим” буюу “Амьдралыг сайхан өнгөрүүлж байна”

Mar 10, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


“Осим хаим” буюу “Амьдралыг сайхан өнгөрүүлж байна”

“Юу хийж байна даа?” гэсэн, хүн бүрийн хооронд тавигдаж байдаг нийтлэг нэгэн асуултад, Израйльд, ердөө л “Осим хаим” буюу “Амьдралыг сайхан өнгөрүүлж байна” гээд л хариулчихдаг гэнэ. Шийдвэрлэх олон асуудлууд байсан ч, мөнгө олохгүй байсан ч, зорилгодоо хүрэх гэж ядаж байсан ч, таргалчихаад турахгүй байсан ч, зүгээр л “Амьдралыг сайхан өнгөрүүлж байна” гээд л болоо. “Юмгүй дээ” гэхгүй байх нь. Манайхаар бол “Жаргаж байна аа”, “Амьдрал сайхан” гэвэл илүү дөхүү болов уу. Илүү сайхан идээшчихмээр ийм утгатай хариулт байвал бие биедээ хуваалцаарай. Энэхүү “Осим хаим”-ыг,  хэргэлдэг хүмүүс, энэ хариултыг ид шидтэй мэт жаргалыг дагуулдаг гэж үздэг байна. Нөгөө л, өвөг дээдсээс маань уламжлагдан ирсэн ч, орчин үед орхигдон мартагдсан, манай “Амны билгээс ашидын билэг” гэдэг зүйр үг үүгээр нотлогдож байх юм. Юм юмаар дүүрэн амьдралаа үгүйсгэсэн “Юмгүй дээ” гэсэн хариултыг халж, иймэрхүү сайхан үгсээр хариулж сурах хэрэгтэй юм. Саяхан бид8 хань ижлээ “Хөгшөөн” гэж дууддаг байсан маань өөрчилөгдөн, тэднийгээ “хайр”, “хань” гэж энхрийлэн дуудах болсон.  Үүний адил ашидын амьдралаа билэгдэн, “Амьдралыг сайхан өнгөрүүлж байна” гэсэн утгатай үгсийг яриандаа идээшүүлэх нь зүйтэй бус уу? Чихэнд сонсголонтой, наалдангитай, утга таарамжтай сайхан үгс олж, түүнийгээ хуваалцаарай. “Олны ухаан оломгүй далай” гэдэг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Mar 10, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.