Sugar

Өөрийгөө үргэлж сайнаар бодож бай

Dec 22, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Өөрийгөө үргэлж сайнаар бодож бай

Хүн өөрийнхөө талаар юу гэж бодож, өөрийгөө яаж дүгнэнэ, түүний үрээр орчин тойрныхны хандлага харьцаа өөрчилөгдөх боломжтой байдаг, мөн өөрийгөө үргэлж дотроо урамшуулж, сайн сайхнаар бодох нь зүйтэйг дараах түүх харуулна.

Дэлхийн сэтгэл зүйн түүхэн дэх томоохон төлөөлөгчидийн нэг, ноён Фрэнсис Гальтон нэг удаа, өөр дээрээ туршилт хийхээр шийдэж, өдөр бүр Лондоны гудамжаар зугаалдаг заншлаараа гарахаасаа өмнө, хэсэг хугацаанд, “Би дургүй хүргэм муу хүн, намайг англи даяар үзэн яддаг” гэж өөрийгөө итгүүлэх гипнозын дасгал хийгээд гарч явжээ. Тэрээр урдын адил, ердийн байдлаар явж байхдаа дараах өөрчилөлтүүдийг анзаарч айсан гэнэ. Алхам тутамд нь хүмүүс сэрдсэн, зэвүүцсэн харцаар харж, зарим нэг нь түүнийг муухайгаар харааж, нэг ачигч зөрөхдөө, тохойгоороо хүчтэй ёворч унагажээ. Бүр амьтан хүртэл мэдэрч, нэг морь түүнийг хажуугаар нь өнгөрөх үед учиргүй цовхчин өшиглөж, өвдсөн доктор мөн л шавар шавхайд холилдон унасан байна. Энэ үед хүмүүс түүнд туслахын оронд, морийг өмөөрч түүнийг загинаж байв. Гальтон, туршилтаа дуусгах ч сөгөөгүй, өшөө муу юм болохоос айж болгоомжилон яаран гэртээ харьжээ. Энэхүү өөрөө бие дээрээ туршсанаа бичсэн түүх, олон сэтгэлзүйн сурах бичгүүд дээр бичигдэн жишээ болон хэрэглэгдэж байдаг. Энэ жишээ нь, бидний амьдрал, зан байдал, мөн бидэнд хандах бусдын харьцаанд таагүй байдал илэрч, анзаарагдаж эхлэвэл юуны түрүүнд бодол санаагаа анзаарч, үйл хөдлөл, зан чанар нь бодол санааны үр дагавар болохыг ойлгон, түүнийг өөрчилөх оролдлого хийж байх хэрэгтэйг харуулдаг гэнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 22, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.