Sugar

Өөрийгөө өндөр үнэлдэг байх нь бүхэнд хүргэх хүчтэй

Mar 18, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Өөрийгөө өндөр үнэлдэг байх нь бүхэнд хүргэх хүчтэй

Хүний өөрийгөө өндрөөр үнэлэх мэдрэмж нь, дотоод, гадаад гоо үзэсгэлэн, өргөн хүрээний мэдлэг боловсрол, өндөр оюун ухаан, авъяас чадвар, булчин хүч чадал, мөнгө, ер нь бүхнийг эзэмдэх, эзэмших олж авахад ихээхэн тустай гайхалтай хүчийг агуулдаг байна. Бусдаас гоц гойд царай төрхгүй, өндөр дээд боловсролгүй ч, өөрийгөө үнэлшгүй зүйлд тооцон хязгааргүй хайрладаг, өөрийн өвөрмөц давтагдашгүй чанарт огтхон ч эргэлздэггүй хүнд, мэргэн цэцэн ухаантнууд, гоо үзэсгэлэнтэй хүмүүс бүр баян чинээлэг, амжилттай хүмүүсээс ч илүү аз жаргалтай, хүчирхэг байх боломжийг энэхүү чанар нь олгодог. Хачирхалтай нь, хүнд заавал, өөрт нь таалагддаггүй зүйл байдаг бөгөөд энэ чанар, тэр бүр олон хүмүүст байдаггүй нь харамсалтай юм. Гайхаж, шагшим гоо үзэсгэлэнтэй бүсгүй ч, сэтгэлийнхээ мухарт, хамар минь жоохон том, арай жижиг байсан бол, эсвэл өгзөг минь арай жижиг гэх мэт бодол тээн түүндээ өөрийгөө итгүүлчихсэн байх нь элбэг. Тэр, хөөрхөн биш, майга хөлтэй, жижиг хөхтэй ч, өөртөө итгэлтэй өөрийгөө хязгааргүй үнэлдэг эмэгтэйгээс жаргалаар дутна. Учир нь, бие галбир, хувцас эдлэл нь, өөртөө хандах сайн хандлага, өөрийгөө үнэлэх үнэлгээгээр утгажиж байдаг аж. Хэрэв та, “Нийтийн жишиг”-ийг дагалдагч, бусадтай өөрийгөө харьцуулагч, бусдын хэлснийг тусган авч өөрийгөө гологч бөгөөд өөртөө итгэх итгэлгүй, өөрийн төрөлх давтагдашгүй өвөрмөц төрх чанараа үнэлдэггүй бол, хэдэн арван боловсрол эзэмшээд ч, ямар ч эргэлзээгүйгээр, санаа зовж, ичихгүйгээр өөрийгөө мэргэжил боловсрол өндөртэй гэсэн итгэлтэй, дунд, муу сурдаг байсан нөхөрт заалттай хожигдож яваа.  Хичээнгүй, зөв үлгэр дуурайлтай, өдөр бүр хүүхдүүдтэйгээ ажилладаг сайн ээж, аав хэдий ч, хэн нэгний танд хандаж хэлсэн шүүмж, эсвэл хэзээ ч юм өөрийнхөө гаргасан алдааг мартахгүй, өөрийгөө буруутгаж яваа хүн бол, өөрийн дураар уудаг, өөрийгөө буруутгадаггүй архичин, хагас жилд ганц эрүүл байж, ганц удаа хүүхдээ тоглоомын талбайд тоглуулсан ээж, ааваас дор байдлаар хүүхдийнхээ сэтгэлд хоногших магадлал их байдаг гэнэ. Учир нь хүүхдүүд, аав, ээжийнхээ дарамттай сэтгэхүй, өөрийгөө буруутгасан сэтгэлийг байнга мэдэрч байдаг бөгөөд тэдний хувьд, буруу зөрүү гэсэн ялгаанаас илүү, итгэл төгс өмнөхөө хийж байгаа ээж, аав л хамгийн зөв байдаг. Уншигч танаас, өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх ач холбогдлын талаар, сэтгэлд тусах үүднээс, эвгүй жишээнүүд авсандаа хүлцэл өчье. Ямартай ч, өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж, өөртөө итгэлтэй байх чанарыг өөртөө дадуулж, дасгалжуулж, суулгахын чухлыг энэ мэдээгээр хүргэхийг хичээлээ. Өөрийгөө дэмж, уучил, бүү буруутга, эрхлүүл, өөрийгөө хэнтэй ч бүү харьцуул, бусдын үгээр бүү яв гэсэн өөрийгөө хайрлах үгсээр өндөрлөе. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Mar 18, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa