Sugar

Он солигдох мөч ба хүслээ биелүүлэх ид шидэт хором

Dec 18, 2017 - by Baigalmaa

Сонин хачин

Шинэ оны он солигдох мөч, мөн түүний өмнөх 12 цагийг ид шидтэй мэт, энергийн хүчтэй үе гэж үзэн, дэлхийн улс үндэстнүүд нийтээр, баяр ёслолын байдлаар тэмдэглэх, хүсэл биелүүлэх тодорхой зан үйл хийхийг, уламжлал болгон ирсэн нь, зүгээр ч нэг зан заншил биш байдаг гэнэ. Энэ үед, цаг хугацааны нэгэн хил хязгаар нээгдэж, ид шидийн нэгэн онцгой хүчин үйлчилж байдаг аж.  Хамгийн гол нь, энэ өдөр, бодол санаандаа  их анхаарч, хэрүүл маргаан, үзэн ядалт, гомдол, атаа хорсол, өс хонзон агуулсан зүйлийг огтхон ч бодож болохгүй. Адил төстэй зүйл адил төстэй зүйлийг татдаг гэсэн ертөнцийн хууль байдгаас, эдгээр зүйлийг татна гэж үздэг. Энэ өдрийг баяр баясгалантай, сэтгэл санаа өндөр өнгөрүүлснээр ирэх оноо мөн тийм байдлаар өнгөрүүлнэ гэдэг. Тиймээс, шинэ оноо угтахад тань нэмэр болох дэлхийн ард түмний дунд нийтлэг хэргэлдэг зарим зан үйлээс, толилуулъя.

-Клеопатрын ванн. Шинэ оны үдэш, мөн ирэх ондоо гоё сайхан, өөртөө таалагддаг байхад энэхүү ванн тустай байдаг гэх бөгөөд олон орны бүсгүйчүүд хэргэлдэг гэнэ. Ваннтай усандаа, 5 дусал гаа, 5 дусал лаванда, 5 дусал арцны эфирийн тосыг багахан биеийн тосон дээр нэмж усандаа хийж, өөрийнхөө талаар хамгийн сайхан бодол сэтгэлтэйгээр, 20-30 минут ваннтай усандаа хэвтдэг. Ус, усны молекулын үйлчилэл, тухайн өдрийн хүчирхэг энергийн үйлчилэлтэй нэгдэн ид шидийн мэт гайхалтай үр дүн үзүүлдэг шалгарсан аргад тооцогддог байна.
-Хайртайгаа учирахыг хүссэн хүмүүс, хайртай хосууд, болвол нэгнээрээ нэг алим бариулж гараас нь авч, голоор нь хуваагаад нэрийг нь бичээд дунд нь хийж улаан утсаар холбож уяад, нүднээс далд газар тавьдаг. Алим, хатахын хирээр, хайртай хүн чинь таны тухай бодлоор дүүрч байдаг гайхалтай үр дүнтэй арга гэнэ шүү.
-Чимэглэсэн гацуур дээрээ, 23-01 цагийн хооронд, хамгийн их тоотой мөнгөн дэвсгэрт зүүх эд баялгийг татдаг, болвол энэ мөнгөө үрэхгүй байх сайн гэнэ. Он солигдох үед огт халаас хоосон байхгүйг хичээх хэрэгтэй.
-Он солигдох мөчид, салхивч цонхоо онгойлгож, баяр хөөр, баяр баясалангаар дүүрэн энергээ ашиглан Ертөнц, далд хүчинд хүслээ илгээгээрэй. Баяр баясгалангийн эерэг энерги шиг хүчтэй зүйл байдаггүй гэнэ.
-Олон орны хүмүүс шинэ оныг мандарин, апельсингүйгээр төсөөлдөггүй гэнэ. Апельсин, мандарины үнэрийг амжилт, баялагийн үнэр гэж үздэг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Dec 18, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Таны Бурхан May 07, 2018 - Baigalmaa