Sugar

Мөрөөдлийн хүч

Sep 17, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Мөрөөдлийн хүч

Хүмүүс энэ хорвоод төрмөгц, тэдэнд ертөнц хаанаас ч юм өдөр бүр гайхамшгийг өгсөөр байдаг... түүний үрээр өдөр бүр аливаад суралцсаар, мөрөөдөж сурч, тэрхүү мөрөөдлөөрөө амьдарч, түүнийгээ биелүүлэхийн төлөө эрмэлзэн тэмүүлж байдаг. Хүүхэд насанд ер нь үргэлж сайхан зүйл тохиолдож, баярлаж баясах мэдрэмжээр дүүрэн байдаг байснаа санаж байна уу? Энэ нь, тэдний айдас хүйдэс, эргэлзээ болгоомжлолгүй хүсэл мөрөөдөлтэй нь холбоотой байдаг. Тиймээс, хүмүүстэй өөрсдийнх нь тухай, тэдний гайхалтай сайхан чанаруудынх нь тухай ярьж, урам өгч, ямар ч давж гарахааргүй аймшигтай зүйл гэж байдаггүй болох талаар мөн аливаа хүчин зүтгэл хэзээ ч зүгээр, талаар өнгөрдөггүй тухай үргэлжид ярьж түгээж бай. Гэхдээ заримдаа амьдралд итгэл алдармаар, хэцүү хүнд санагдах үе таарах нь бий. Энэ байдал дотоод сэтгэлийнхээ учирыг олох, зохилдох,  гэрэл гэгээ байгаа эсэхдээ анзаарахыг сануулдаг аж. Бид өөрсдийнхөө талаар боддог шиг гадны ямар нэгэн тусламж дэмжлэггүйгээр орших аргагүй зүйл биш юм. Үүрийн туяаг угтан мэндчилж, номын ертөнцөөр хэрэн бэдэрч, хөгжмийн хэмнэлээр амьдрал, орчлонг бүтээх мэт бүж. Бие мах бодынхоо эс ширхэг бүрээр амьд, жинхэнэ, бодит, бүрэн дүүрэн оршин буйгаа мэдэрч, дотогш авах амьсгал бүрээр өөртөө хүч чадлыг авдагаа, харин гаргах амьсгал бүр тань өөрийн тань дотоод сэтгэхүйн эмзэг ариухан байдлаа ухамсарласан сэтгэхүйг илтгэж байдгийг ойлго. Өөрийн түүх намтраа хамгийн сайхнаар зохио, түүнийг тань, орчлон ертөнц гэрэл гэгээ, хайрын хэл рүү буулгаж байдаг юм.  Хэзээд, үргэлжид, газар дэлхий, ургамал байгалийг тэтгэх болон амьтан шувуудыг тэжээх, ядарсан зүдэрснийг хооллож ундаалах тусын сэтгэлийг агуулж яв. Энэ нь олны дундаас зүрх сэтгэлтэй хүмүүсийг олж авахад тусалдаг юм. Хүүхэд шиг хөөрөн баясч хөл нүцгэн гүйгээд үз. Инээж шоолон, тэнэгт тооцох хүмүүс бий. Бас бүхнээ орхиод дагаад гүйх ч хүмүүс байдаг юм...

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Sep 17, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa