Sugar

Маанийн 6 үсгийн гайхамшигт чанар

Oct 29, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Маанийн 6 үсгийн гайхамшигт чанар

Ум ма ни бад ме хум.  Ертөнц, материйг, үг авианаас бүтсэн гэсэн үзэл, бүх шашны сургаалд давхцдаг.

Хамгийн түрүүнд Ум- үе үүссэн гэх бөгөөд, атом огторгуй хоёрын шүтэлцээг бэхжүүлдэг сансрын үелзэл гэж үздэг байна. Хүмүүс энэ тарнийг хэлэх үед, өөрийнх нь дотоод руу чиглэсэн чичиргээ үүсэж, бие мах бод, оюун санаанд эерэг хэлбэлзэл, энерги бий болж, оюун санаа, бие мах бодийн илааршилт, эрүүлжилт явагддаг байна. Энэ тарнийг, хэлэхэд, авиануудын чичирхийллээр шууд зүрхэнд хүрч, зүрхнээс цацардаг бөгөөд оюун ухааныг цэвэрлэж, төөрөгдлөөс чөлөөлж, хайрын ундаргыг нээх чадвартай эрчим бий болдог. Үе, үг тус бүрээр, хүний оюун санаа, үйл хөдлөл, зан чанарт нөлөөлөх увидасуудыг тайлвал:
Ум – бардамнал, биеэ тоох занг дарах засах
Ма – хардалт сэрдэлт, атаархалыг дарах
Ни – дасал хамаарал, амиа бодох занг засах
Бад – самуурал, ухвар мөчид занг засах
Мэ – шунал тачаал дарах
Хум – уур хилэн үзэн ядалтыг үгүй хийнэ
Энэ маанийг гадаад улс орны, өөр бусад шашныхан хүртэл асар их сонирхож, судалж байна. Бидний сайн мэдэх, аялгуут маанийг сэтгэл заслын эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг болсон байна. Энэ маанийг унших сонсох нь, “хамаг амьтан 6 зүйлийн тусын тулд” хийх нэгэн сайхан үйлс гэж үздэг. “Хамаг амьтан” гэдэгт, би, та, бид, хайртай дотны хүмүүс маань, эх орон нэгтнүүд маань, энэ дэлхийн бүх хүмүүс, амьтан ургамал багтдаг. Сэтгэлийн зул өргөе дөө.

Ум ма ни бад мэ хум. Амьд бүхний зовлонг нигүүлсэж, оюун ухаан сэргээн, амарлингуйн аз жаргалыг бэлэглэх болтугай! Ум ма ни бад мэ хум.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Oct 29, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.