Sugar

Луйвар. /мэдээд авахад илүүдэхгүй/

Mar 05, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Луйвар. /мэдээд авахад илүүдэхгүй/

Том хотуудын хүн амыг ашиглан хөлждөг нэгэн луйврын талаар сэрэмжлүүлэх үүднээс, хойд хөршийн нэгэн залуу ийнхүү бичжээ. Энэ луйвар манайд ч явагдаж байдгийг, би өөрөө нэг бус удаа өртсөний хувьд анхааруулах нь зүйтэй гэж бодлоо. Манайд, энэ луйвар зохион байгуулалттайгаар ийм төвлөрсөн хэмжээнд хөгжөөгүй байх. Гэхдээ хувиараа, ганц нэгээрээ зар өгсөн засварчид энэ аргыг хэрэглэж буйг анхаараасай гэсэндээ энэ мэдээг хүргэж байна.

-“21-с дээш насны хувийн машинтай залуусыг засварчинаар сургаж авна” гэсэн зарын дагуу ажилд орохоор очлоо. Өөрийгөө хүний нөөцийн мэргэжилтэн гэж танилцуулсан бүсгүй, -Та 7 хоног үнэгүй сургалтад суугаад гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчин болно гэж байна. Би гайхсан ч суухаар боллоо. Тэгтэл цэвэр луйврын хичээл зааж байна аа. Засвар хийлгэх захиалга орж ирэхэд, та бүхэнд утасдна, хаягаар очоод, тухайн цахилгаан хэрэгслийг үзээд, засвар хийгдэх нөхцөлд оношилгоо үнэгүй, хийгдэхгүй тохиолдолд оношилгоо 1500 рубль /60 000 төгрөг/, гэсэн нөхцөлөө танилцуулна. Тэгээд мэдэхгүй ч байсан уг хэрэгслийг үзээд, үйлчилүүлэгчид, -“Засуулж мөнгө зарлагадсаны оронд, шинийг авсан нь дээр, уг төхөөрөмжийн эд ангиуд /компрессор, реле,/ ер нь хэлж болох бүх зүйл нь муудсан байна, хэрэв уг сэлбэгүүдийг захиалвал их мөнгө зарлагадна, захиалахаас наашгүй” гэх мэтээр тайлбарлаж, оношилгооны мөнгөө аваад гарч, талыг нь тэдэнд шилжүүлэх үүрэгтэй гэсэн хичээлд суусан. Ийм зүйл сонссон үйлчлүүлэгч, оношилгооны төлбөрөө төлөөд салахаас өөр яах билээ? Би эхний захиалгаар явж очоод, эмээ шигээ хүний нүдийг нь харж чадахгүй, миний мэдлэг хүрэхгүй гэж хэлээд гарч явсан. Дахиж тэр газар руу зүглээгүй. Ийм газрууд, утас, байршилаа заасан итгэл төрүүлэхүйц заруудыг сонин хэвлэл, зар сурталчилгаанд тавьдаг. Тэд томоохон хотуудын оршин суугчидаас ийм аргаар хичнээн мөнгө луйварддаг бол, ийм засварчид энд тэндгүй үйлчилж байгаа даа гэхээр аймшигтай байдаг гэж бичжээ


Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Mar 05, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.