Sugar

Лагом – ухамсарласан амьдралд сургах швед сэтгэлгээ

Aug 05, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Лагом – ухамсарласан амьдралд сургах швед сэтгэлгээ

Лагом сэтгэлгээ нь, ажил амралтын тэнцвэрийг гайхалтай тохируулдаг учираас, Швед улсыг дэлхийн хамгийн аз жаргалтай, амьдралын түвшин өндөртэй  орнуудын нэг болгоход хүргэсэн гол шалтгаан гэж үздэг байна. Энэ сэтгэлгээ нь Шведийн өвлөгдөн ирсэн өв соёлын томоохон хэсэг болдог бөгөөд “Хэт бага биш, хэт их биш, яг хэрэгтэй зүйлсээ хэмжээнд нь хийх, бүтээх, хэрэглэх” гэсэн санааг агуулахын зэрэгцээ шведийн хүн бүр хангалуун амьдрах ёстой, гэхдээ хэт баян  биш байна гэсэн ухамсарыг нийт нийгэм, ард иргэддээ суулгаж өгдөг уламжлалт гүн ухаан гэж үздэг. Хүн ажил төрлөө зүтгэл эрмэлзэлтэй хийх ч, өөр бусад амьдралын асуудлуудаа орхихгүй, хохироохгүй ажиллахыг лагомыг төгс мөрдөх гэж нэрлэнэ. Хүмүүсийг долоо хоногийн 60 цаг ажиллуулж, стресс ядаргаанд оруулж байхын оронд, ийм сэтгэлгээгээр ажил амралтыг тэнцвэртэй зохицуулдаг аж.  Энэ сэтгэлгээ амьдралын бүх хүчин зүйлс, аж амьдралын хүрээнд бүхнийг хэмжээнд нь, дундач түвшинд барих, стресс ядаргааг бууруулах, байгаль орчиныг хамгаалах, ажил амралтыг төгс зохицуулахад уламжлалын хэмжээнд, ухамсарын түвшинд хэрэгжиж байдаг байна. Шведээр, “Lagom ar bast гэх энэхүү зүйр үг нь, “Хэрэгцээт хэмжээний зүйлсээ л бүрдүүлэх нь, бүхий л зүйлээс дээр” гэсэн утгатай аж. Тиймээс шведүүдийн хувьд “Лагом” бол амьдралын хэв маяг, оюун сэтгэлгээний  ухамсарт байдал нь бөгөөд тэдний дотоод сэтгэхүй нь, энэ сэтгэлгээний нөлөөгөөр сэтгэл ханамж, аливааг эерэгээр хүлээн авахад бэлтгэгдсэн байдаг ажээ. Энэ сэтгэлгээ манайхны “Алтан дундачийг барих”, “Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй байх” зэрэг зүйр үгсийн утгатай дөхүү ойлголт  болов уу. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Aug 05, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa