Sugar

Хурц ухааны илрэл болох хошин шогийн мэдрэмж баяжихад тусална

Apr 07, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд


Хурц ухааны илрэл болох хошин шогийн мэдрэмж баяжихад тусална

Бид 4 сарын 1-ний өдрийг инээдмийн өдөр хэмээн тэмдэглэдэг бол, харин зарим улс орнууд 2 сарын 8-ныг инээд, эд баялгийн өдөр гэж тэмдэглэдэг гэнэ. Энэ өдрийг инээд, эд баялаг хоёр салшгүй холбоотой бөгөөд зөвхөн нэг өдрийн инээд бус харин байнга инээж баясаж явах, хөгжилтэй үзвэр,  кино, цуврал үзэх сонирхолтой байх, бусдын сэтгэл санааг өргөхүйц хошин шогийн мэдрэмжтэй байх, мөн инээд дагуулсан цагаа олсон хошигнол  ашиглаж чаддаг байх зэрэг зан чанарууд  хүний энергийг өсгөж, орчин тойрныг нь эерэгжүүлж байдгаас элбэг хангалуун амьдралд хүргэх чадвартай гэж үзэн өргөнөөр тэмдэглэдэг байна. Инээхийн ач холбогдлын тухай, дайн тулааны үед санамсаргүй хошигнолын үрээр хоёр талын цэргүүд байлдах бус хамтдаа инээж найрамдан салж байсан талаар, хэдийгээр ийм тохиолдол тэр бүр байнга болж байгаагүй ч, ямартай ч олон хүний амь эрсдэхээс хамгаалж байсан гэж ахмад дайчидын дурсамжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Инээд нь, хүмүүс хоорондын харилцааг сайжруулж, бие биеэ ойлгох, гомдлоо тайлахад тус болж, хэрүүл маргааныг зогсоох чадвартай юм. Хошин шогийн мэдрэмжтэй, хөгжилтэй хүн, илүү хурдан сэтгэх чадвартай байдаг учираас итгэл татсан зан чанартай байдаг. Мөн, цагийг нь олсон утга бүхий хошигнол нь, хэрэгтэй үед гайхалтай тус болсон жишээнүүд олноороо байдаг бөгөөд ийнхүү тунгий нь тааруулсан хошигнол, цагаа олсон инээдийг ашиглаж чаддаг хүмүүс, гэрээ хэлэлцээрийг ашигтай зохион байгуулах, ажилаа амжилттай явуулах,  олны өмнө үг хэлэх үедээ чадварлаг хэрэглэснээр амжилтад хүрч байдаг гэнэ. Амжилтын араас элбэг хангалуун амьдрал дагаж явдаг нь хэн бүхэнд ойлгомжтой, тиймээс  инээд, эд баялаг хоёр, үнэхээр холбоотой ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Apr 07, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.