Sugar

Худалдаа наймаа, борлуулалтад нөлөөлөх үнэрүүд

Nov 24, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Худалдаа наймаа, борлуулалтад нөлөөлөх үнэрүүд

Борлуулалтад, үнэрийн үзүүлэх нөлөөг ашиглах, худалдан авагчидыг үнэрээр хэрхэн татах болон худалдаа наймаанд ямар үнэр нөлөөлдөг талаар нэгэн нийтлэлийг хуваалцъя. Үүнийг аромамаркетинг гэж нэрлэдэг байна. Өнөөдөр зах зээл бараа бүтээгдэхүүнээр дүүрч, худалдан авагчид, хэрэглэгчидийн хувьд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголтын арвин боломжтой болсон. Гэхдээ сонирхолтой нь, хүмүүс, хямд үнэ, ойр байршилтай зэргээс шалтгаалан үйлчилгээ авахаасаа илүүтэй, тухайн үйлчилгээний газрын орчин нөхцөл дөх  аятай таатай үнэрийн нөлөөгөөр үйлчилүүлдэг болох нь ажиглагджээ. Энэ нь, үнэр хүний сэтгэл хөдлөлийг удирдах чадвартай байдгийг харуулдаг бөгөөд  үнэрийг хүлээн авч боловсруулдаг зүүн тархины үйл ажиллагааны үр дүнд хүний хийх үйлдлүүдийг чиглүүлж, түлхэж өгдөг  үүрэгтэй холбон тайлбарладаг байна. Үүний үндсэн дээр үнэр, үнэрийн увидас, түүний ид шидийн тухай яригдаж бичигдсээр ирсэн байдаг. Сүүлийн үед аромамаркетинг гэх шинэ нэршил гарч ирсэнийг тайлбарлавал: хүн бүр өөр өөрийн энергитэй байдаг, тэгвэл үнэр бүр өөр өөрсдийн энергитэй. Хөнгөн шаламгай, харилцахад таатай худалдагч хүн өөрийн гэсэн эерэг энергитэйгээс, бизнест хэрэгтэй тустай байх нь гарцаагүй. Үнэр ч мөн үүний адил өөр өөрийн энергитэй байдаг бөгөөд, хүмүүсийн адил тухайн үйл ажиллагаанд янз бүрээр нөлөөлөх чадвартай байдаг байна. Аромамаркетингийн зорилго бол,  -үйлчилүүлэгчидийн сэтгэл санааг сэргээх, анхаарлыг нь татах, -дэлгүүр, кафе, офисын орчинд, үйлчилүүлэгчиддээ таатай сэтгэгдэл төрүүлэх, -эерэг имидж, өөрсдийн таатай стилийг бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ зорилгоор амьд буюу энерги бүхий эфирийн тоснуудыг хэргэлдэг байна. Эдгээр тоснуудыг тус бүр өөр, урт богино долгион үелзэлтэй хөгжим мэт, хэрэв сонсож болдог бол гайхалтай аялгуу гаргахаар гэж тодорхойлсон байдаг. Үүнийг харамсалтай нь бид сонсдоггүй, харин хүний далд ухамсар сонсч, хаана их  байна тийш нь хүнийг чиглүүлж өдөөж байдаг гэнэ. Үнэрийн нөлөөг Аромамаркетинг  судалгаагаар тогтоосон үзүүлэлтүүд:

-борлуулалтыг 15-20%

-дахин үйлчилүүлэх, ирэх давтамж 15-20%

-тухайн зүйлийг хүлээн авах үнэлэмжийг 20-25%

-худалдагч нарын үйл ажиллагааг 50%

-бүтээгдэхүүний эрэлтийг 10-25%

-их хэмжээгээр худалдан авах сэтгэл хөдлөлийн өдөөлтийг 6%  гэхчилэн тус тус өсгөдөг байна.

Сонирхолтой баримтууд:

-Америкийн сэтгэл зүйч Алан Хирш, нэгэн туршилт явуулжээ. Тэрээр мөрийтэй тоглоомын газрын нэг ширээний цэмбэн бүрээсэнд үнэрт тос түрхэж, бусадтай нь зэрэгцүүлэн ажиглалт хийхэд, тус ширээнд, тоглогчид тасрахгүй байсан ба уг ширээнээс 30% илүү орлого олж байжээ.

-нэгэн нэртэй спорт гутлын компани, үйлчилгээний нэг танхимдаа ургамлын үнэрт тос цацаж, өөр танхимуууддаа ердийнхөөрөө үйлчилгээгээ явуулжээ. Гэтэл үнэр бүхий танхим дах борлуулалт 80% нэмэгдсэн байна.

 

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Nov 24, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa